Д.Сумъяабазар: Хичээл эхлэхээс өмнө замын ажлуудыг яаравчлах хэрэгтэй

2023-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, гүүрийн барилгын ажил 52 хувьтай үргэлжилж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /08.03/ Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб газар дээр нь ажиллаж Хотын дарга Д.Сумъяабазар ажил хариуцаж буй компаниудад үүрэг чиглэл өгөв.

Хотын дарга Д.Сумъяабазар "Сэлбийн ойролцоох бүсэд зам, гүүрний ажил хийхдээ нэгдүгээрт, стандартыг чухалчлах. Хоёрдугаарт, иргэдийн тав тухтай байдлыг хангах ёстой. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, замын ачаалал эрс нэмэгдэнэ. Түүнээс өмнө замын ажлуудыг яаравчлах хэрэгтэй. Түгжрэлийг бууруулах хүрээнд Засгийн газар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос чиглэл өгсөн. Холбоос замуудын тоог нэмэгдүүлж байж түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой. Улаанбаатар хотод төлөвлөлтийн алдаанаас үүдэж нэг километр газар нутаг дээр есөн хувь хүрэхгүй холбоос замууд байна. Түгжрэлтэй бусад хотуудын жишгээс харахад холбоос зам нэг километрт 22 хувь байдаг. Тэгэхээр ерөөсөө л гол гол замуудаа хараад холбоос замуудаа нэмэх хэрэгтэй" гэдгийг анхааруулж, ядаж 18 хувьд холбоос замаа хүргэх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Эх сурвалж:www.polit.mn 

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

40 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

4 цаг 29 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

4 цаг 29 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

4 цаг 29 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

18 цаг 48 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

19 цаг 1 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

21 цаг 10 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин