Улс төр, эдийн засгийн элитүүдын засаглалын оргил цэг

2023-08-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Уншигчдынхаа анхааралд АНУ-ын Колумбын Их Сургуулийн профессор, олон улсын харилцаа, эдийн засгийн салбарын америк шинжээч Ж.Саксийн Австрийн нийслэл Вена хотноо болж өнгөрсөн Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал дээр хэлсэн үгээс энэхүү цувралаараа толилуулж байна. Ж.Сакс нь олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч шинжээчдийн нэг бөгөөд ЗХУ-ын удирдагч М.Горбачёв, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин, Украины Ерөнхийлөгч Л.Кучма нарын эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр, мөн НҮБ-ын гурван Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнөөдрийн хэсэгт тэрээр НАТО-гийн тэлэлтийн сөрөг үр дагавар болон АНУ-ын гадаад бодлогын шийдвэр гаргах явцын зарим онцлогийн талаар ярив. 


Ж.Сакс: АНУ-ын стратеги болон үйл ажиллагаа нь дэлхийн ихэнх улс орнуудад таалагддаггүй. Бид хүссэн үедээ дайн хийж, Афганистан руу, эсвэл Ирак руу дайран орж, Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг түлхэн унагаахыг оролдож болдог. Бид НАТО-той хамтран 2011 оны сүүлээр Ливийн удирдагч М.Каддафиг, дараа нь мөн В.Януковичийг түлхэн унагасан.
«Та нар юундаа гомдоллоод байгаа юм бэ? НАТО чинь энх тайвныг эрхэмлэгч, батлан хамгаалах зорилготой холбоо шүү дээ» гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ бол огт тийм биш. Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч Жон Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хийх ёстой зүйлийг хийсэн бол, хэрэв тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцаж, «Та нар гэртээ харьцгаа, харин бид НАТО-г тэлэхгүй» гэж хэлсэн бол олон сайхан зүйл тохиолдох байсан. Ташрамд сануулахад, 2022 оны 3-р сард Оросын болон Украины төлөөлөгчид Туркт уулзаж, дайныг зогсоохоор тохиролцсон. Тухайн үеийн Израилын Ерөнхий сайд Н.Беннет хэлэлцээнд албан бус зуучлагчаар оролцсон ба тэрээр «Бид яриа хэлэлцээний 7 дахь шатанд орж, талууд зөвшилцөх гэж байсан. Гэтэл АНУ-ын тал яриа хэлэлцээг зогсоосон» гэж ярьж байсан.
АНУ дэлхий даяар олон арван засгийн газрыг түлхэн унагасан. Энэ бол үнэхээр муу зуршил бөгөөд тэд дипломат ёс гэгчийг тас мартсан. Тэд хэрэвзээ өрсөлдөгч тань танд таалагдахгүй бол түүнийг түлхэн унагаах хэрэгтэй гэдгийг маш сайн сурсан ба ташрамд хэлэхэд, тэд үүнийг британичуудаас сурсан юм. «Ингэснээрээ та дипломат ёс гэж юм байдгийг мартаж, өрсөлдөгчидтэй харьцах шаардлагагүй болно. Тэднийг зүгээр л түлхэн унагах хэрэгтэй» гэж ойлгосон. Тиймээс америкчууд В.Януковичийг аливаа үр дагаваргүйгээр түлхэн унагаж чадна гэж бодож байсан.
Тагнуулын төв газрын одоогийн захирал У.Бернс 2008 онд АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байхдаа Оросын улс төрийн дээд хүрээнийхэн НАТО дахь Украины гишүүнчлэлийг эрс эсэргүүцэж байгаа тухай цуут материалаа бичиж байжээ. Гэвч Америкийн улс төрчид түүний үгийг сонсохгүй нь мэдээж. Батлан хамгаалахын сайд асан Б.Пэрри НАТО-г бүү тэлээрэй гэж сануулж байсан. Бүх зүйлийг урьдчилан таамаглах боломжтой боловч АНУ-ын төр засаг дахь лоббичид үүнийг ойлгохгүй байна. Батлан хамгаалахын монопол бүлэглэл болох «Raytheon Technologies» нь илүү олон гэрээ байгуулахыг лоббидож байгаа бөгөөд Вашингтон дахь бүх судалгааны төвүүд нь АНУ нэг талын давуу эрх эдлэх ёстой хэмээн улайрч байна. «Foreign Affairs» сэтгүүлийн нийтлэл бүр АНУ-ын тэргүүлэгч байр суурь хэмээгч сэдвээр бичигдсэн байгаа ба уг байр суурь нь ядахад асуултын хэлбэртэй ч биш байна. 
АНУ бол үнэндээ төрийн бодлогод хяналт тавих эрх мэдэл нь цөөн хэдэн нөлөө бүхий лобби бүлгүүдэд шилжсэн плутократ улс юм. Манай улсын гадаад бодлогыг цэрэг, аж үйлдвэрийн цогцолбор удирддаг учир бид мөнхийн дайн байлдаантай, олон их наяд ам.долларын цэргийн төсөвтэй улс билээ. Украинд зарцуулсан 120 тэрбум ам.долларын талаар ганц ч удаа нээлттэй хэлэлцээгүй бөгөөд эдгээр асуудлуудыг нэгдсэн хууль тогтоомжийн салшгүй хэсэг болгон баталсан. Зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэх ганц ч оролдлого хийгээгүй.
Үргэлжлэл бий.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

23 цаг 21 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

23 цаг 24 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

23 цаг 27 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

23 цаг 30 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин