Тойрог, мандатын хуваарийг ирэх нэгдүгээр сард батална

2023-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Нэг жилийн дараа УИХ-ын сонгуулийн дүн гарч манай улс 76 бус 126 хууль тогтоогчтой болно. Иргэдийг төлөөлөх 126 хүнийг хэрхэн сонгох дүрэм буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Гэхдээ тоглоомын дүрэм хараахан бүрэн дүүрэн дэлгэгдээгүй байна. Учир нь, тойрог, мандат хуваарилах тогтоолын төслийг УИХ-ын сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ны дотор батлах учиртай.  Тэгвэл дээрх тогтоолыг ирэх нэгдүгээр сард батална гэж УИХ-аас мэдэгдээд байна.

УИХ-ын 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг намын жагсаалтаас сонгоно. Тойргоос гишүүдийг хэрхэн сонгох нь ойлгомжтой. 2012 онд намын жагсаалтаас 28 хүнийг сонгож байсныг эс тооцвол 48 хүнийг хэрхэн нэр дэвшүүлэх сонгох нь бараг шинэ зүйл. 2012 оныхоос ялгаатай нь нам, эвслүүд жагсаалтаар нэр дэвшиж буй хүмүүсээ сурталчлахыг хуульчиллаа. Энэ нь жагсаалтын ард ямар хүн байгаа нь ил тод яригдана гэсэн үг.  Тэр ч атугай жагсаалтад нэр дэвшигчдээ олон нийтэд танилцуулж, сурталчилна.  Бүр намын самбар гэх ойлголтыг Сонгуулийн хуульд тусгав. Тойрогт нэр дэвшигчид нэгдсэн нэг самбартай байхаас гадна тойрог бүрт намын самбар байрлаж нам, эвслүүд жагсаалтад нэр дэвшигчдээ тухайн самбараар дамжуулан сурталчлах юм.

Сонгогч саналаа өгөхдөө тухайн тойргийнхоо мандатын тоотой тэнцүү саналыг тойрогт нэр дэвшигчид өгөхөөс гадна аль нэг нам, эвслийг сонгон саналаа өгөх юм. Нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрийг саналын хуудсанд бичих санал гарч байсан ч энэ нь техникийн хувьд боломжгүй гэдгийг СЕХ-ноос мэдэгдсэн.  Тэдний зүгээс “Нэг сонгогчид саналын хуудас гээд хоёр болон түүнээс дээш цаас өгөхөд хүндрэл үүснэ. Тойрогт нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн саналын хуудас, жагсаалтад нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн саналын хуудас хоёулаа хүчинтэй байх ёстой. Нэг нь хүчингүй болоход сонгуулийн дүн гаргахад түвэгтэй болно. Үүнээс болж маргаан үүснэ. Техникийн хувьд ч хүндрэлтэй” гэсэн тайлбар өгчээ. Тиймээс сонгогч зөвхөн нам, эвслийн төлөө саналаа өгөхөөр хуульчилсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 151 (7136)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

2 цаг 15 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

2 цаг 15 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18