Хөвсгөлд болж буй АН-ын уулзалтаар юу шийдэх вэ?

2023-08-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

АН-ынхан Хангайн бүсийн эдийн засгийн форум нэрийн дор Хөвсгөл аймагт цуглаж уулзалт хийж байна. Тус уулзалтад Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын 500 гаруй гишүүн, төлөөлөгч оролцож байгаа гэнэ. Мөн АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктор Франк, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл Х.Эрдэнэбаатар нар Хөвсгөл аймагт очжээ.  Тэднийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан нар угтан авчээ. Форумаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэхийн зэрэгцээ залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаашдын боломжийн талаар намын гишүүд дэмжигчидтэй нээлттэй ярилцаж, санал санаачилгыг нь сонсох юм.  Мөн энэхүү уулзалтын нэг гол зорилго нь АН дотооддоо учраа ололцох нэг оролдлого юм.

АН-ын дарга Лу.Гантөмөр намаа эмхэлж журамлачих гээд хичээгээд байгаа нь ажиглагддаг. Тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна. Даанч хэрэгжүүлэх гэхээр нь энд тэндээс бойкот шантааж гарч ирээд байх шиг байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд Лу.Гантөмөр намынхаа дотоод журамд зарим өөрчлөлтийг оруулжээ. Энэ нь шууд утгаараа ҮБХ-ндоо сэлгээ хийх санаачилга аж. Үүнийгээ 2023 оны долдугаар сарын 24-нд намынхаа Улс төрийн зөвлөлийг хуралдуулж, дүрэмдээ оруулж баталсан байна. Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 5-ны дотор татвараа төлөөгүй гишүүдийг ҮБХ-ноос хасахаар болжээ. Тэгээд хасагдсан гишүүдийн “орон тоо” дээр сонгууль явуулах юм байна.  Хангайн бүсийн чуулган нэрийн ард   МоАХ угшилтай Сэлэнгэ, Хөвсгөл, Эрдэнэт, Дарханы АН-ын дарга нар “...ҮБХ-нд тэр чигт нь ротац хий” гэсэн шаардлагыг тавихаар ярьж буй гэсэн мэдээлэл бий.  Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөр нарын АН-ын удирдлагууд “...Наймдугаар сарын 5-ны дотор ҮБХ-ныхоо татвар төлөөгүй гишүүдийг хасна” гэж байгаа бол Х.Баттулга нарын зүгээс “...ҮБХ-г бүрэн шинэчил, бүгдийг нь соль” хэмээн шахаж эхэлсэн байна. Тэгэхээр АН-ынхан ҮБХ-ндоо “сэлгээ” хийх үү, эсвэл бүгдийг нь солих уу гэдэг нь хангайн бүсийн чуулганы үеэр тодорхой болно гэсэн үг.

Мөн чуулганы үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, ажил хийснийхээ төлөө яллагдаж болохгүй. Ажил хийх тусам ядуу амьдруулж байгаа учраас монголчууд гадагшаа дүрвэж байна. Энэ бол бодлогогүй улс төрийн үр дүн юм. Бид бодлогын түвшинд ажиллахын тулд намын дэргэд Стратеги, бодлого судалгааны хүрээлэнг байгуулан ажиллаж байгаа” гэдгийг онцлов.  Ардчилсан нам асуудалд бодитоор ханддаг, бодлогын шийдлүүдийг хамтаараа гаргахаар ийн чуулж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 150 (7135)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

2 цаг 15 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

2 цаг 15 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18