Төрийн өмчит компанийн дарга нарын ХОМ

2023-07-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгоод байна.  Энэ удаа  төрийн өмчит болон төрийн оролцоотой компанийн захирлуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг онцоллоо.

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Г.Ёндон

Түүний  жилийн  орлого нь 114 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн  орлого 14 сая төгрөг байна.   514 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууцтай.  45 сая төгрөгийн газар, 17 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Prius маркийн автомашин эзэмшдэг.  217 сая төгрөгийн хадгаламжтай бол дөрвөн ширхэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр

Ө.Гантөрийн жилийн  орлого нь 427 сая, гэр бүлийнх нь орлого 684 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.  Тэрбээр 241 сая төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй, Hyundai, Terracan автомашин эзэмшдэг.  15 сая төгрөгийн газартай бол, 192 сая төгрөгийн хадгаламж,  79 сая төгрөгийн авлага, 488 сая төгрөгийн зээлтэй байна. “Эрдэнэс таван толгой” ХК, “Тэтгэврийн ууган сан” ХХК, “Сайн валю хоршоо”, Голомт банк ХК, “Мандал ассет менежемент” ХХК –д хувь эзэмшдэг байна.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт

Түүний жилийн  орлого нь  64  сая бол гэр бүлийн гишүүд нь  47 сая төгрөгийн орлоготой.   650 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, Toyota, Harrier маркийн автомашин эзэмшдэг.  12  сая төгрөгийн газартай бол 40 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 89 сая төгрөгийн хадгаламж, 141 сая төгрөгийн авлага, 250 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.  “Эрдэнэс Таван Толгой” ХК, Сэндли ББСБ-д хувьцаа эзэмшдэг байна. 

“Эрдэнэс Оюу Толгой” компанийн захирал Н.Цэрэнбат

Тэрбээр жилд  138 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийнх нь гишүүд 36 сая төгрөг олдог.  1.4 тэрбум төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй бол 322 сая төгрөгөөр үнэлэгдэх Samsung QM5, Lexus, RX 450 маркийн автомашинтай.  24 сая төгрөгийн мал аж ахуйтай.  Нэг тэрбум  төгрөгийн үнэт эдлэл, 613 сая төгрөгийн хадгаламжтай, 1.2 тэрбум төгрөгийн авлагатай, мөн нэг тэрбум төгрөгийн зээлтэй гэж  мэдүүлжээ. “Хархираан хөгжил инвест” ХХК, “Герман Стандарт” ХХК, “Радуга фейшн” ХХК, “Газар Ундарга” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Хеликс Монголиа” ХХК, “Юнайтед фүүдс корпораци” ХХК, “Шинэ Сэлэнгэ” Майнинг ХХК- д хувьцаа эзэмшдэг байна.

“МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир

Түүний жилийн  орлого нь 185 сая бол гэр бүлийн гишүүд нь  гурван сая төгрөгийн орлоготой.  Үл хөдлөх хөрөнгөгүй.  Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570 маркийн автомашинаа 236 сая төгрөгөөр үнэлжээ. 55 сая  төгрөгийн мал аж ахуйтай. 54 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол, 32  сая төгрөгийн хадгаламж, 63 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан

Тэрбээр жилд  121 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдээ 36 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ.  136 сая төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй. Дөрвөн сая төгрөгөөр үнэлэгдэх  Toyota, IST маркийн автомашинтай. 101  сая төгрөгийн мал аж ахуйтай 80 сая төгрөгийн үнэт эдлэл,  гурван сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал Р.Дагдан

Түүний жилийн  орлого нь 151 сая бол гэр бүлийн гишүүд нь  159 сая төгрөгийн орлоготой.   465 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 40 сая төгрөгийн газар 264 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.  267 сая төгрөгийн зээлтэй бол  “Эрдэнэс тавантолгой” ХК, “Өнүра” ХХК, “Хийморь гал” санхүүгийн нэгдэл ХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 146 (7131)

 

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

4 цаг 36 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

4 цаг 36 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

4 цаг 36 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

18 цаг 55 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

19 цаг 8 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

21 цаг 17 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин