Агентлагийн дарга нар ийм хөрөнгөтэй-2

2023-07-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгоод байна. Засгийн газар 22  агентлагтай. Өмнөх дугаарт 12 агентлагийн даргын ХОМ-ийг хүргэсэн билээ. 2022 онд тэд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг үргэлжлүүлэн хүргэе.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа

Түүний  жилийн  орлого нь 54 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн  орлого 59.7 сая төгрөг байна.   364 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууцтай.  15 сая төгрөгийн газар,  Toyota, Mark-Х автомашин эзэмшдэг. 25 сая төгрөгийн хадгаламжтай бол 106 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. “Монконкорд Хоршоо”, “Монос хүнс “, “Алтан Дорнод Монгол” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал

Л.Баярмандалын жилийн  орлого нь 29.9 сая, гэр бүлийнх нь орлого 124 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.  Тэрбээр  559 сая төгрөгийн  дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй, 60 сая төгрөгөөр үнэлэгдэх  Lexus, RX 330 автомашинтай. 50 сая төгрөгийн газартай бол, 23 сая төгрөгийн үнэт эдлэл.  180 сая төгрөгийн хадгаламж,  76 сая төгрөгийн авлагатай байна. “Эрдэнэс таван толгой” ХК, Төрийн банк ХК-д хувьцаа эзэмшдэг.

Соёл, урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхзул

Түүний жилийн  орлого нь 17 сая бол гэр бүлийн гишүүд нь  31 сая төгрөгийн орлоготой.   120 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, Hyundai -I30 маркийн автомашин эзэмшдэг. 100 сая төгрөгийн газартай бол “Виста експертиз” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Биеийн тамир, спортын газрын даргын түр орлон гүйцэтгэгч О.Баттулга

Тэрбээр жилд  23 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийнх нь гишүүд 32 сая төгрөг олдог.  348 сая төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй.   Toyota, Prius- 1 автомашинтай бол 74 сая төгрөгийн мал аж ахуйтай.  30  сая төгрөгийн газартай, 19 сая төгрөгийн үнэт эдлэл 37 сая төгрөгийн хадгаламжтай гэж  мэдүүлсэн байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан

Түүний жилийн  орлого нь 40 сая бол гэр бүлийн гишүүд нь  114 сая төгрөгийн орлоготой.   2.4 тэрбум  төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол Lexus, RX 330,Toyota, Prius, Hyundai, Sonata V зэрэг гурван автомашин эзэмшдэг. 82 сая төгрөгийн мал аж ахуйтай. 47 сая төгрөгийн газартай бол,  51 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг

Тэрбээр жилд  48.9 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдээ 55.6 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ.  373 сая төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota, Lexus автомашинтай. 65 сая төгрөгийн газартай бол 161 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр

Түүний жилийн  орлого нь 30 сая бол гэр бүлийн гишүүд нь  37  сая төгрөгийн орлоготой.   264 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 64 сая төгрөгийн 73 тооны адуутай.  85 сая төгрөгийн үнэт эдлэл, 17 сая төгрөгийн хадгаламжтай бол  “Эрдэнэс таван толгой” ХК,  Өвөрбөянбүрд ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа

Түүний жилийн  орлого нь 54 сая бол гэр бүлийн гишүүд нь  гурван сая төгрөгийн орлоготой.   150 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 28 сая төгрөгийн мал аж ахуйтай.   81 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, банкинд 158 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс таван толгой” ХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн

Тэрбээр жилд  87 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүд 14 сая төгрөгийн орлого олдог. 792 сая төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй.  60 сая төгрөгийн Toyota, Rav 4 автомашинтай.   11 сая төгрөгийн мал аж ахуй,  30 сая төгрөгийн газар, 14 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 144 (7129)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

2 цаг 15 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

2 цаг 15 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18