“Их-20”: Дэлхий бол нэг гэр бүл

2023-07-21
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Насантуяагийн ЖАРГАЛМАА

 

Дэлхийн эдийн засгийн 85 хувийг бүрдүүлдэг орнуудын бүлэг болох “Их-20” дээд хэмжээний уулзалт уламжлал ёсоор есдүгээр сард Энэтхэг улсад зохион байгуулагдана. Энэ жиийн уулзалтыг “Нэг дэлхий, Нэг гэр бүл, Нэг ирээдүй” уриан доор зохион байгуулж байна.  “Их-20” уулзалтаар эдийн засгийн асуудлаас гадна дэлхийн цаг уурын өөрчлөлт, тогтвортой эрчим хүч, өрийн төлөлтийн асуудал болон Үндэстэн дамнасан корпорациудын татварын асуудлыг хөндөн хэлэлцэх юм.  “Их-20” дээд хэмжээний уулзалтын талаар тоймлон хүргэж байна.

 

“Их-20”-д багтдаг их гүрнүүд

 

“Их-20” дээд хэмжээний уулзалт нь дэлхийн эдийн засаг болоод санхүүгийн дээд хэмжээний уулзалт юм. Энэхүү бүлэг улсуудад Аргентин, Австрали, Бразил, Канад, Хятад, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Өмнөд Солонгос, Мексик, Орос, Саудын Араб, Өмнөд Африк, Турк, Англи, АНУ болон Европын холбоо багтдаг билээ. “Их-20” гишүүн орнууд  дэлхийн эдийн засгийн 85 хувийг,  хүн амын гуравны хоёрыг бүрдүүлж байна байна.

Анх 1997 онд Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засагт үүссэн хямралын дараагаар буюу 1999 онд тухайн орнуудын Сангийн сайд нар болон Төвбанкны ерөнхийлөгч нарыг оролцуулсан эдийн засгийн форумыг Холбооны бүгд Найрамдах Герман улсын нийслэл Берлин хотноо зохион байгуулж байжээ. Уг хурлыг Канадын Сангийн сайд Пол Мартин даргалж, ХБНГУ-ын Сангийн сайд Ханс Эйхел удирдан явуулжээ. Үүнээс хойш буюу 2007 оноос “Их-20” дээд хэмжээний уулзалтад төрийн тэргүүнүүд оролцдог болов. Улмаар анхны албан ёсны дээд хэмжээний уулзалтыг  АНУ-д зохион байгуулсан байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг уулзалтын хаалтын үеэр тухайн жилийн ерөнхийлөгч хурлыг даргалах эрхийг шилжүүлэн өгдөг байна. Өнгөрөгч оны хурлын тэргүүн Индонез улсын ерөнхийлөгчид Жоко Видодо  Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модид албан тушаалаа шилжүүлсэн билээ.   Харин энэ онд  Нарендра албан тушаалаа Бразилын ерөнхийлөгч Луйз Инацио Лула да Силвад шилжүүлэн өгөх юм. 

 

Энэ жилийн уулзалтын онцлог

 

Өнгөрсөн онд болсон “Их-20” дээд хэмжээний уулзалтыг “Хамтдаа сэргэж, Илүү хүчтэй сэргэе” уриан дор зохион байгуулж байв.  Хурлаар цар тахлын дараах нийгмийн бүх талбарт үзүүлж буй нөлөөллийн талаар хэлэлцэж, энэ чиглэлд илүүтэй анхаарч байлаа.  Дэлхийн эрүүл мэнд, Эрчим хүчний тогтвортой шилжилт, Дижитал шилжилт зэрэг сэдвүүдээр голлон хэлэлцжээ. Удирдагчдын дээд хэмжээний уулзалтаас өмнө салбарын Сайд нарын уулзалт, Ажлын хэсэг, Хэлэлцээрийн бүлгүүдээр дамжуулан бүтэн жилийн турш эрчимтэй хэлэлцээрийг "Их-20" -ийн хүрээнд явуулдаг байна. Энэ жилийн хурал “Нэг Дэлхий, Нэг гэр бүл, Нэг ирээдүй”  уриан дор болно.  Уриалгын хүрээнд хүн, амьтан, бичил организмын харилцаа холбоо зэрэг өргөн ертөнцийг багтаан үзэх ажээ. Энэтхэгчүүд энэ жилийн уриалгыг "Васудхайва Кутумбакам" буюу санскрит хэлнээс хөрвүүлвэл “Дэлхий бол нэгэн гэр бүл” хэмээх үгээс үүдэлтэйгээр тодорхойлжээ.

 

Даргалагч орны тухай

 

Хурлыг даргалагч Энэтхэг улсын хүн ам нэг тэрбум дөрвөн зуун сая гарч дэлхийн хамгийн их хүн амыг бүрдүүлж байгаа юм. Мөн тус улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Технологи, эрүүл мэндийн салбарт дэлхийд тэргүүлэх боломжтой болох нь аль хэдийнэ ойлгомжтой болсон. Бүс нутгийн хүрээнд тус улсын дундаж давхарга хурдацтай нэмэгдэж байгаагаас аялал жуулчлалын томоохон нөөцийг хангаж Зүүн өмнөд Азидаа жуулчдаар тэргүүлж байгаа билээ.  “Их-20”-ийн  энэ уулзалтаар Энэтхэг улс өөрийн байр суурийг илэрхийлж,  Үндэстэн дамнасан корпорацийн татварыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөн тавиад байна.  "Их-20" уулзалтаас өмнө болдог салбар сайд нарын уулзалтууд болон ажлын хэсгийн уулзалтуудаар ч тэдний дэвшүүлсэн саналуудыг хэлэлцсээр байна.   Мөн Энэтхэг улсыг “Их-20” дээд хэмжээний уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа тухай гадны томоохон мэдээллийн агентлагууд онцолсон байна. Уулзалт хуралдаан  зохион байгуулагдах бүсэд дахин төлөвлөлтүүдийг хийж зам, барилгаа шинэчлэн засварласан байна.  Мөн ажиглагчид 1.3 тэрбум хүн амтай улсын Ерөнхий сайд Модигийн  Өмнөдийн улс орнуудыг хөгжлийн хурдаараа тэргүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлж байна гэжээ. Мөн Моди гадаад хэргийн сайд нарын уулзалтыг нээж хэлсэн илтгэлдээ хөгжингүй баян улс орнуудаас үүдсэн дэлхий дулааралд хөгжиж буй орнууд хамгийн ихээр өртөж байгаа гэдгийг онцолж, энэ цаг үед санал зөрчилдөөнийг хойш тавьж хамтын зөвшилцөлд хүрэхийг уриалжээ.

 

Дээд хэмжээний уулзалт угтсан хуралдаанууд

 

Энэтхэг улсын эртний хот, ЮНЕСКО-гийн эртний өвд бүртгэгдсэн Хампи хотноо “Их-20”-ийн уулзалтыг угтсан төлөөллүүдийн уулзалт болжээ. Гурван өдрийн турш үргэлжилсэн уулзалтаар Төлөөлөгчдийн тэргүүн нар дэлхийн чухал асуудлуудад ахиц дэвшил гаргах, тогтвортой хөгжлийг нэн тэргүүнд тавьж, тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэх амлалтыг ахиулах “Удирдагчдын тунхаглал”-ын төсөлд нэгдсэн байна.  Эрх тэгш нийгэмд зориулсан судалгаа инновацын хүрээнд тогтвортой эрчим хүч болоод эрчим хүчний шилжилтүүдийн талаар асуудлыг салбарын сайд нар болон олон улсын байгууллагууд хамтран хэлэлцжээ. Мөн цаашлан Дэлхийн хүнс эрчим хүчний үнийн өсөлт дээд цэгтээ хүрсэн асуудалд  анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо. Үнийн өсөлтийг тогтоосон ч эрчим хүчний салбарт макро түвшинд эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх боломжтой байгаа ажээ. Улс орнууд өөр хоорондын туршлагыг солилцож “Их-20”-ын нэгдсэн уулзалтаар ОУВС, Дэлхийн банк, Олон улсын эрчим хүчний агентлаг, Хүнс хөдөө аж ахуйн сайд нарын хамтарсан бодлогыг хэрэгжүүлнэ хэмээн төлөвлөж байгаагаа илэрхийлжээ.

Мөн Энэтхэгийн Гужарат хотноо “Их-20”-ийн сангийн сайд нар хийгээд Төв банкны ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт болжээ. Уулзалтын хүрээнд дэлхий нийтийг хамарсан эдийн засаг санхүүгийн томоохон асуудлуудын тусгасан 20 гаруй дэд сэдвээр хуралджээ. Цар тахлын дараагаар тогтвортой өсөлт үзүүлэхгүй байгаа дэлхийн эдийн засагт онцгой анхаарч ажиллах, мөн шинээр ажлын байрыг бий болгохыг анхаарч ажиллахаар хэлэлцсэн байна. Мөн ОХУ, Украин дахь түрэмгийлэл нь  эдийн засгийн тогтворгүй цаг үеийн байдлыг хурцатгах боломжтой гэлээ. Хурдацтай хөгжиж байгаа крипто арилжааны зах зээлд тогтвортой байдлыг чухалчиллаа. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл болоод Стандарт тогтоох байгууллагаас крипто хөрөнгийн үйл ажиллагаа, зах зээл, дэлхийн тогтвортой коины зохицуулалтад шаардлагатай зөвлөмжүүлийг цаг тухайд нь тууштай хэрэгжүүлж байхаар тогтоож ирэх есдүгээр сард тус зөвлөмжүүдийг хэлэлцэхээр болжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 143 (7128)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

7 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

7 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

7 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

13 цаг 6 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

14 цаг 17 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин