Х.Тэмүүжин Лу.Гантөмөрөөс салж, Х.Баттулга Ц.Элбэгдорж хоёр нийлэв үү?!

2023-07-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Сонгууль ойртлоо. Намууд том, жижиггүй бужигнаж эхэлсэн. Харин АН-ынхан л "тайван" байна. Тэд эвлэж нэгдэхдээ яарахгүй, эсвэл учраа олцгоохгүй л байх шиг...

Учир нь АН-д шинэ фракц, хөдөлгөөнүүд мэндэлсээр байгаа юм. Тэдний нэгээр Х.Тэмүүжиний "1Б" фракцыг нэрлэж болохоор байна. Тэрбээр Лу.Гантөмөртэй хамт "Нэг Ардчилал" буюу "1А" фракцыг босгож, төдийгөөс өдийг хүртэл ноён нурууных нь нэг болж ирсэн юм. Х.Тэмүүжин өчигдөрийг хүртэл Лу.Гантөмөрийн ар тал болж байв. Х.Тэмүүжин ингэж салснаар Лу.Гантөмөрийн үед АН дотор "70-аад оныхон" хүчээ авах боломжгүй болж байна. Тэгэхээр АН-ын "ах нар" хүчтэй хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар Лу.Гантөмөрт нөлөөтэй, АН-д ноёрхлоо хадгалж хоцорно гэсэн үг. Тэгээд ч одоохондоо хоёр "экс"-ийг тойргоос гаргаж шидэх хүч хийгээд хүсэл зориг АН-ын дарга Лу.Гантөмөрөөс гарахгүй. Тэрбээр Х.Баттулгад ч, Ц.Элбэгдоржид ч өртэй, бас нээнтэгтэй. АН-ын дарга болохдоо аль алинаас нь том дэмжлэг авчихсан. Ийм яриа, мэдээлэл бий.

Гэхдээ "экс"-үүд хоорондоо тэрсэлдэж  түүний хоёр талаас зуурчихаад улс төр хийгээд байгаа талаар яригддаг. Сая наадмын өмнө Ц.Элбэгдоржийн талаас АН-ын шинэ, хуучин фракцуудыг цуглуулж, "Grand meeting" уулзалт зохиосон. Гол зорилго нь тэр уулзалтад ирсэн фракцын толгойлогч нар Ч.Өнөрбаярыг АН-ын генсекээр хүлээн зөвшөөрөх ёстой байжээ. Тэр нь ч ёсоор болсон бололтой. Ингээд 2023 оны долдугаар сарын 8-нд энэ асуудлыг шийдэх ҮБХ-гоо хуралдуулахаар товлосон байгаа юм. Гэтэл Х.Баттулга элч довтолгож "...Би генсект өрсөлдөнө. Цаашлаад намын даргад ч үзнэ" гээд хэлүүлчихжээ. Түүнээс болоод ҮБХ-ны хурал хойшилсон байна. Мөн наадмын үеэр Х.Баттулга намаасаа тусдаа МоАХ-ны наадмыг зохион байгуулсан. Энэ мэтээр, өөр бусад мэдээллээр "экс"-үүд АН дахь эрх мэдлийн төлөө хоёр талд "өрсөлдөж" харагддаг байв.

Харин саяхнаас мань хоёр нийлээд "тоглож" эхэлсэн бололтой. С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, Ц.Баатархүү нар нийлчихсэн "АН-ын Их хурлын төлөө" хөдөлгөөн байгуулжээ. Хоёр "экс"-т харьяалагддаг залуус нийлсэн нь санамсаргүй, эсвэл тэд толгой мэдэж шийдсэн хэрэг биш бололтой. Тиймээс тэднийг нийлсэн гэх яриа улс төрийн хүрээнд, ялангуяа АН дотор яригдаад эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 140 (7125)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

3 цаг 6 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

3 цаг 6 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18