Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хөрөнгө оруулагчид бодлогын алдаа гаргахгүй байхыг зөвлөв

2023-07-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023” хүрээнд Монголбанк, Сангийн яам, арилжааны банкуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөлөлтэй хийлээ. Deutsche Bank, UBS, JPMorgan, Goldman Sachs,  Sumitomo Mitsui, Barclays, Bank of China, Morgan Stanley, US EXIM, Citi, BNP Paribas Exane, HSBC Australia Bank, Standard Chartered, ING, Lazard Asset mgt, Export finance Australia, MIGA, Cliffort capital, Bank of America, RBC, Barrenjoey Capital Partners, Natixis HK, GIC, Ubique Asset mgt, EBRD, IFC, KFW, Canadian Imperial Bank of Commerce зэрэг олон улсын нөлөө бүхий 48 байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдын өглөөний уулзалтад оролцов.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Үндэсний уламжлалт баяр наадмын мэнд хүргээд улсынхаа макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр,
Ковид бол бидэнд хамгийн хүнд сорилтуудын нэг байсан. Ковидын үед манай эдийн засаг -4.7 хувь болж буурсан бол одоо эдийн засаг өсөж байна. 2022 онд эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрсэн. Энэ онд зургаа орчим хувьд хүрэх төлөвтэй байна.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн эрх зүйн орчноо сайжруулсан. Манай улс саяхан Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, нэмэгдүүллээ. Энэ бол хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлогын тогтвортой байдлыг хангах бидний хамгийн том амжилтуудын нэг юм. Сонгуулийн холимог тогтолцоо нийгмийн төлөөллүүд хууль тогтоох байгууллагад орж ирэх үүд хаалгыг нээж, жендэрийн тэгш байдлыг хангаж, бусад намуудад томоохон боломж олгох болно. Илүү ил тод, бизнест ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэж, дижитал шилжилтийг эрчимжүүлж байна гэж онцоллоо.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улсын Төв банк гадаадын шууд хөрөнгө оруулалтыг байнга дэмжиж ажиллана. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, төрөлжсөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, дагалдах журмуудын төслийг бэлэн болголоо. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид том төслүүдийг санхүүжүүлэх, банкны салбар байгуулах боломж илүү нээлттэй болж байна” гэв.

Уулзалтын төгсгөлд хөрөнгө оруулагчид Ерөнхий сайдад 2012 оны эдийн засгийн сэргэлт эргэн ирж буйд баяртай байна. Та бүхэн 10 жил алдлаа. Одоо эдийн засгийн өсөлтөө  хадгалаад,  төсвийн сахилга баттай, хөрөнгө оруулалтын бодлогын алдаа гаргахгүй байхыг зөвлөлөө.

Эх сурвалж:www.polit.mn 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

3 цаг 7 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

3 цаг 7 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18