Шүүхээс Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг сунгажээ

2023-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2023.07.06/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай Нийслэлийн прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцээд, хүлээн авч шийдвэрлэжээ. Тодруулбал, яллагдагч Б.Ганхуягийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан … “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах”… гэж зааснаар мөн түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв гэжээ.

Б.Ганхуягийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

21 цаг 1 мин
Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

21 цаг 2 мин
АН-ын дарга асан Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхлэв үү

АН-ын дарга асан Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхлэв үү

Уржигдар 12 цаг 26 мин
“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

Уржигдар 09 цаг 28 мин
Д.Трамп АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр В.Путин руу залгасны учир

Д.Трамп АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр В.Путин руу залгасны учир

Уржигдар 09 цаг 03 мин
Тавын даваа эхэллээ

Тавын даваа эхэллээ

2026-07-12
Наадмын эргэн тойронд

Наадмын эргэн тойронд

2026-07-11
Үндэсний сурын харвааны нээлт

Үндэсний сурын харвааны нээлт

2026-07-11
"Мөнхөд орших монгол наадам" тоглолт

"Мөнхөд орших монгол наадам" тоглолт

2026-07-11
Үндэсний их баяр наадмын нээлт

Үндэсний их баяр наадмын нээлт

2026-07-11