УИХ-ын хаврын чуулганаар 200 гаруй хууль баталжээ

2023-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалаа.   Энэ үеэр  УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрвөн сар орчим хуралдаж, 200 гаруй хууль, 65 тогтоол баталлаа. Гамшгийн хэмжээнд хүрээд буй үер усны асуудалд та бүхнийг анхаарал хандуулахыг хүсье. Улаанбаатар хотын зарим хэсэг, аймаг, хот суурин газрууд үерийн усанд автаад байна.

Нийслэлийн Сэлбэ голын дагуух 26 хорооны 31.6 мянган өрхийн 128 мянган хүн үерт өртөөд байна. Нийт 11 байршилд гудамж, зам, 108 барилга байгууламж усанд автаж, 19 мянга гаруй хэрэглэгч цахилгаан болоод байгаа юм. Иргэд эд хөрөнгөө биш амь насаа бодохоос өөр аргагүй хэмжээнд хүрлээ.

4,828 ажилтан, албан хаагчид гамшигтай тэмцэх ажилд дайчлагдсан ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн нэрийн өмнөөс энэ бүх хүмүүст талархал илэрхийлье. Үерийн нөхцөл байдал нь хот төлөвлөлтийн алдаа завхрал замбараагүй газар олголттой холбоотой гэдэг нь хэнд ч тодорхой байна. Энэ бүхэн бол засаглал сул, авлига газар авсны илрэл мөн. 

Энэ удаагийн чуулганаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. Баталсан хууль болгондоо бид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үзэл санааг суулгасан гэж хэлж болно. Авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгасан. Ингэж байж бид төрийг авлигаас салгаж чадна" хэмээв. 

Эх сурвалж:www.polit.mn 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

3 цаг 6 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

3 цаг 6 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18