Прокурор: Нүүрсний хэрэгт эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбумын авлига авсан байж болзошгүй

2023-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УЕПГ-аас улирал бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /07.05/ боллоо.  Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл өгөв.  Тэрбээр "Нүүрс олборлох, худалдан авах, тээвэрлэхтэй холбоотой хэрэгт УЕПГ-аас хэд хэдэн мөрдөх байгууллагын хамтарсан ажлын хэсэгт нийт 62 мөрдөгч, зургаан прокурор ажиллаж байна.  Одоогоор 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас 24 нь хэрэг бүртгэлийн 18 нь мөрдөн байцаалтынх байна. Нийслэлийн ерөнхий прокурорын газраас 58 хүнд холбогдох долоон хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин прокурорын хяналтад 26 хүний хамаарал бүхий нэг хэрэг хянагдаж байна. Нүүрстэй холбоотой 138 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байна. Үүнд 89 албан тушаалтан байгаа бөгөөд улс төрд нөлөө бүхий долоон этгээдэд холбогдуулан шалгаж байгаа. 138 иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 63 хүнд хувийн баталгаа, таван хүнд тодорхой албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 56 хүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нийт 21 хүнд цагдан хорих арга хэмжээ авч ажиллаж байна. 

Одоогийн байдлаар эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэх асуудал тогтоогдсон" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

3 цаг 47 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

3 цаг 47 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18