Дээд шүүх: Монголын Либерал Ардчилсан намыг бүртгэж, ИЗНН-ын өөрчлөлтийг буцаажээ

2023-07-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар улс төрийн намуудаас ирүүлсэн хүсэлтүүдийг хэлэлцлжээ. Тухайлбал, Иргэний  зориг ногоон намаас намын дүрэмд өөрчлөлт оруулж, Б.Батбаатарыг сонгосныг бүртгүүлэх хүсэлт ирүүлснийг хэлэлцэж, намын дүрэмд нийцээгүй гэж үзсэн байна. Мөн Монголын либерал намын дарга Э.Оргилоос намын нэрээ өөрчилж “Ардчилсан монгол ялна нам” болгох хүсэлт ирүүлснийг хэлэлцээд, бүртгэхээс татгалзаж буцаажээ.

Нийт шүүгчдийн хуралдаанаар Иргэний хөдөлгөөний намын дарга гэх Ө.Баяраагийн ирүүлсэн бөгөөд ээлжит бус Иргэний Их Чуулганыг хуралдуулаагүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Анхбаяраас ирүүлсэн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээд бүртгэсэн байна.

  •  “Иргэний зориг ногоон намын дүрмийн 14.5.2, 22.1.16, 27.4, 28.5-д тус тус нэмэлт өөрчлөлт оруулсныг болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг бүртгүүлэх тухай” Б.Батбаатарын өргөдлийг хэлэлцээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв. Иргэний зориг ногоон намын дүрэмд зааснаар Үндэсний хороог сонгож байгуулах болон намын даргыг сонгох, чөлөөлөх эрх нь намын Их хурлын бүрэн эрхэд хадгалагдаж байх тул 2023 оны зургадугаар сарын 5-ны өдөр хуралдсан гэх Үндэсний хорооны хуралдаанаас тус хорооны хурлын гишүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулж, 103 байхаар баталсан болон уг хороо нь мөн өдрийн хуралдаанаар намын даргыг томилсон нь тус намын дүрмийн заалттай нийцэхгүй гэж үзлээ.
  • Монголын либерал нам (МЛН)-ын дарга Э.Оргилын ирүүлсэн “… тус нам нь 2023 оны өдрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийн намын ээлжит 8 дугаар Их хурлаар оноосон нэрээ “Ардчилсан монгол ялна нам” болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг хэлэлцээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг буцаахаар шийдвэрлэв.
  • Иргэний хөдөлгөөний намын дарга гэх Ө.Баяраагийн ирүүлсэн “Намын дарга болон хаягийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг хэлэлцэж, тус намын дүрмийн гуравдугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан үндэслэлээр ээлжит бус Иргэний Их Чуулганыг хуралдуулаагүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.
  • Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Анхбаяраас ирүүлсэн “… намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, улсын бүртгэлд бүртгэв.

Эх сурвалж:www.polit.mn 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

3 цаг 45 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

3 цаг 45 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18