ЭЦА: 1997 оноос хойшхи боловсролын сайд нарын тушаалыг шалгаж байна

2023-06-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд хийж буй шалгалтын явцын талаар Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл өгөв. Шалгалтын явцад зарим суралцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, төрийн байгууллагад таван жил ажилласан тухай мэдээлэл байхгүй, суралцах жилийг гэрээнд тэмдэглээгүй, хэлний бэлтгэлд суралцсанаас цааш суралцсан эсэх нь тодорхойгүй, Монгол Улсад буцаж ирээгүй, тэргүүлэх чиглэлээр суралцаагүй, үл хөдлөх хөрөнгийн барьцаа хийгдээгүй, TOEFL, IELTS-ийн оноогүй, баримт бичгийн бүрдэл дутуу зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд "ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг БЗС-д шалгалт хийж байна. Тус сангаас төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд, мэдээлэлд ойр этгээдүүд тэтгэлэг авч эргэн төлөөгүй, тэтгэлгийн мөнгийг завшсан эсэх зэрэг  байдлаар шалгаж байгаа. 1997 оноос хойш гадаад улсад суралцахад дэмжлэг үзүүлэх зээл, тэтгэлэг олгох шийдвэр гаргасан Боловсролын сайд нарын тушаалын асуудлыг мөн шалгаж байгаа.Суралцагч бүрийн хувийн хэрэгт үзлэг хийж, тэтгэлэг, зээлийн төлбөрийг шилжүүлсэн байдал зэрэгт санхүүгийн шинжилгээ хийн эхний ээлжинд 3000 гаруй суралцагчаас гэрчийн мэдүүлэг авч байна.

Зээлтэй холбоотой албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа. БЗС-гаас зээл авсан хүн бүрийг гэм буруутай, хууль бусаар авсан гэж шалгаагүйг хэлье. Хамгийн гол нь журмын дагуу зээл авсан эсэхийг л шалгаж, тогтоох юм.

16 жилийн хугацааг хамарсан, БЗС-гаас зээл авч, гадаадад суралцсан олон суралцагчийн хувийн хэргийг үзэх шаардлагатай. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад заримынх нь архивын баримт байхгүй, хадгалалтын шаардлага хангаагүй, төлбөрийг дутуу шилжүүлсэн зэрэг хүндрэлүүд учирч байна. Олон суралцагчаас гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай учир амралтын өдөр мэдүүлэг авах ажиллагаа явагдаж байгааг зөвөөр ойлгож, бидний ажилд хүндэтгэлтэй хандахыг хүсье. Ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл гэрчийн мэдүүлэг авч байгаа. Урьдчилсан байдлаар шалгалтын явцад суралцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй, дүгнүүлээгүй, төрийн байгууллагад таван жил ажилласан тухай мэдээлэл байхгүй, суралцах жилийг гэрээнд тэмдэглээгүй, хэлний бэлтгэлд суралцсанаас цааш суралцсан эсэх нь тодорхойгүй, Монгол Улсад буцаж ирээгүй, тэргүүлэх чиглэлээр суралцаагүй, үл хөдлөх хөрөнгийн барьцаа хийгдээгүй, TOEFL, IELTS-ийн оноогүй, баримт бичгийн бүрдэл дутуу зэрэг нийтлэг зөрчил байна.Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

3 цаг 47 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

3 цаг 47 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18