Хуванцар хог хаягдал түүх ажилд ASEZ WAO-н гишүүд манлайлан оролцлоо

2023-06-26
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Сайн дурын ASEZ WAO-н залуус энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын хуванцар хог хаягдал түүх ажилд манлайлан оролцлоо. Хотжилт, үйлдвэржилтийг дагаад хуванцар хог хаягдлын хэмжээ хурдацтай нэмэгдэж байгаа ч менежментийн оновчтой тогтолцоо бүрдээгүй байгаа дотоодын нөхцөлд энэхүү үйл ажиллагааг өрнүүлж байгаа нь ихээхэн сайшаалтай ажил болов.

ASEZ WAО-н гишүүд, хамтран ажиллагсад, ойр дотнынхон гээд нийт 90 гаруй хүн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Их дэлгүүр орчмын гурван км газарт тус цэвэрлэгээний аяныг өрнүүлжээ. Хотын иргэд ихээр цуглардаг энэхүү газарт нэг удаагийн хуванцар аяганаас эхлээд цаасан аяга, лааз, хуванцар сав, гялгар уут гээд их хэмжээний хог хаягдал байсан байна. Хоёр цаг орчим үргэлжилсэн цэвэрлэгээний үеэр түүсэн хог хаягдал 108 уут, үүнээс 46 уут нь хуванцар хог хаягдал байв.

Тус үйл ажиллагаанд залуустай хамт оролцсон жүжигчин,  МУСТА М.Дорждагва хэлэхдээ, “ASEZ WAO байгууллагын залуучууд өнөөдөр дэлхийн 175 улсад нэгэн зэрэг хуванцар хог хаягдлыг түүх, хуванцрын хэрэглээг багасгах зорилготой ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм байна. Энэ бол маш сайн хэрэг. Монголчууд бид зуны дэлгэр цагт энд тэнд амарч зугаалж явахдаа хэрэглэсэн ундаа, ус, уусан архины шил, идсэн хоолныхоо янз бүрийн сав хуванцрыг хогийн сав байсаар байтал зориулалтын хогийн саванд хийхгүй суусан газраа хаяад босоцгоодог. Ингэж байгаль орчиндоо маш аймшигтай хор хөнөөл учруулж байгаагаа өөрсдөө мэддэггүй. Дараа нь тэрийг цэвэрлэх гэж маш их хэмжээний зардал гарч, хүн хүч, цаг зав зарцуулах болно. Хүн өөрөө энэ мэт хог хаягдлыг хогийн сав руугаа хийчихдэг байгаасай” гэлээ.

“Өнөөдөр би монгол залуучуудтай хамт ASEZ WAO сайн дурын ажиллагааны нэг хэсэг болох “NO MORE GPGP” хуванцар хог хаягдал түүх үйл ажиллагаанд оролцлоо. Манай ASEZ WAO гэдэг нэр шиг эхнээс нь дэлхийг цэвэрлэцгээе гэсэн үйл ажиллагаа зөвхөн Солонгост ч биш дэлхий дахинд илүү их эрч хүчтэйгээр өргөжин дэлгэрч ертөнцийг өөрчлөх үйл ажиллагаа болоосой гэж хүсэж байна” хэмээн хуванцар хог хаягдал түүхэд гар бие оролцсон гишүүн Ким Мин Жон ярилаа.

Халуун нар шар төөнөсөн энэ өдөр тэр халуунд ажрахгүйгээр нарнаас илүү халуун сэтгэлээр хотынхоо гудамж талбайг цэвэрлэж буй залуусыг харж сэтгэл хөдөлсөн  Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн агентын төвийн захирал T.Энхмөрөн, “Монголын мянга мянган залууст хандан өнөөдрийн энэ нийгэмд сайн зүйлд ялангуяа сайн дурын үйл ажиллагаанд оролцсоноороо та ирээдүйн маш том гарц, боломж, карьераа өсгөж байдаг шүү гэж хэлмээр байна. Энэ гоё үйл ажиллагааг зохион байгуулж байгаа, энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа, энэ үйл ажиллагаанд оролцож байгаа нийт залуустаа дахин дахин баяр хүргэе” хэмээн тэдэнд урам хүч өглөө.

“Түвшинсайхан Мөнх” нийгэмд үйлчлэх ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвасүрэн мөн сэтгэгдлээ хуваалцан, “175 орон нэгдэж эх дэлхийгээ хайрлах, хог хаягдлаас хамгаалах энэ үйлсэд миний бие бас гар бие оролцоод, мессеж өгөөд явж байгаадаа их талархаж байна. Энэ үйл ажиллагаа миний хувьд нэгэн шинэ мэдээ байлаа. Би ч уг нь их мэдээлэл сайтай байдаг. Тэгсэн харин Монгол улсын газар нутагтай тэнцэхүйц хэмжээний хогон арал бий болсныг мэдэж авлаа. Хог хаягдлыг багасгахаар хог цэвэрлэдэг баг хамт олныг минь дэмжээд сайн дураар хог хаягдал, ялангуяа хуванцар хог хаягдлыг ангилж ялгаад түүж бидний ажлыг дэмжиж байгаад ASEZ байгууллагадаа үнэхээр талархаж байна” гэв.

“Бид нэг гэр бүл болж, А-аас Z хүртэл дэлхийг аваръя” гэсэн утгатай ASEZ WAO нь “NO MORE GPGP” (хуванцар хог хаягдлыг бууруулах), “Ногоон дэлхий” (гудамж, цэцэрлэгт хүрээлэн цэвэрлэх хөдөлгөөн), “Цэнхэр далай” (гол мөрөн, далай цэвэрлэх аян), “Эхийн ой” (дэлхий даяар мод тарих хөдөлгөөн), “Ногоон ажлын байр” (ажлын байран дахь байгаль орчин хамгаалах үйл ажиллагаа) зэрэг сайн дурын үйлсийг санаачлан хэрэгжүүлэгч байгууллага юм. 

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн дэргэдэх ASEZ WAO-н албаны хүн, "Эх дэлхийнхээ үзэсгэлэнт байгалийг хамгаалж, хүн төрөлхтнийг эрүүл саруул орчинд амьдрахад нь туслахад залуус бидний оролцоо тун чухал үүрэгтэй байдаг бөгөөд бидний энэхүү багахан үйлс утга учиртай, үр дүнтэй байгаасай гэж хүсэж байна" гэлээ.

ASEZ WAO нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Чулуун-Овоо ба Сансарын ойр орчим, Хан-Уул дүүргийн Богд уул, Баянгол дүүргийн 3,4-р хороолол, Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр худалдааны төв зэрэг олон газруудад тав тухтай орчин бүрдүүлэхийн төлөө сайн дурын хөдөлгөөн өрнүүлж байсан байна. Зөвхөн байгаль орчин цэвэрлэхээс гадна цас арилгах, мөстсөн зам цэвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг ч зохион байгуулжээ. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлэгт амьсгалын замын өвчтэй хүүхдүүдийг эмчлэх эмнэлгийн тоног төхөөрөмж болон эм, эмэн бүтээгдэхүүнээр ханган туслах ажлыг ч хийгээд амжсан байна. Өвлийн улиралд утаанаас болж агаарын бохирдол ихсэж, амьсгалын замын өвчнөөр өвчлөх хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байсан тул тухайн үеийн энэхүү арга хэмжээ нь цагаа олсон ажил болжээ.

ASEZ WAO-н сайн дурын ажил дэлхийн улс орнуудад өрнөсөөр байдаг. Саяхан Перугийн Байгаль орчны яамтай хамтран ажилласан бөгөөд Перу ба Солонгост байгаль орчны концерт, форум уулзалтуудыг зохион байгуулж, иргэдийн байгаль орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Нэмж дурдахад боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийг дэмжих, онцгой байдлын үед тусламж үзүүлэх, соёлын солилцооны арга хэмжээ зохион байгуулах зэрэг янз бүрийн салбарт тасралтгүйгээр үй олон үйл ажиллагаа зохион байгуулсан аж. Тэднийг олон улс орны засгийн газар болон орон нутгийн засаг захиргаанаас шагнаж урамшуулсан бөгөөд томоохон шагналуудыг дурдвал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (хамгийн дээд шагнал), Перу улсын Хунин мужийн захирагчийн шагнал, Филиппиний Лейте мужийн Амбан захирагчийн талархал, Энэтхэгийн Ахмаднагар хотын даргын өргөмжлөл, АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн шагналууд багтаж байгаа юм. Түүнчлэн байгаль орчны олон улсын шагнал болох “Ногоон дэлхийн шагнал”, “Ногоон алим” шагналыг хүртэж, “Ногоон дэлхийн элч”-ээр томилогдсон байна.

Үүний зэрэгцээ ASEZ WAO-н харьяалагддаг Бурханы сүм нь Монгол орны өнцөг булан бүрд төрөл бүрийн сайн дурын үйл ажиллагааг тасралтгүй өрнүүлсээр байгаа юм байна. Байгаль орчин цэвэрлэхээс гадна Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Эрдэнэт хотод 1020 ширхэг суулгац тарьж, нүүрсхүчлийн хийг бууруулах, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулжээ. “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмад настнуудыг урьж өдөрлөг зохион байгуулж, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах үүднээс оёдлын машин хандивлаж, хорооны цагдаагийн хэсгийг хамгаалалтын хэрэгслээр ханган ажиллаж байжээ.

WELOVEYOU
GOOD GOOD!!
전 세계 곳곳에 아세즈 와오가 있네요. 당신들의 행보가 정말로 아름답습니다.
ASEZ WAO та нараар бахархаж байна, та дэлхийн хаана ч байсан шаргуу хөдөлмөрлөж, бүхнээ зориулж байна, таны шаргуу хөдөлмөрт баярлалаа
The member of Church of God are wonderful!!~
🤍🤍🤍
Namuunaa
🤍🤍🤍
🫶🫶🫶🫶
👍🏻
Ymar goy baiguullaga ve bayr hurgey
“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

2 цаг 34 мин
Л.Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.

4 цаг 57 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

5 цаг 2 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

5 цаг 7 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

5 цаг 12 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

5 цаг 17 мин
Дуулим хорвоог дуугаар аргадсан тавилан

Дуу хуурын өлгий нутгаас төрөн гарсан их авьяастны түүхийг сийрүүлэн бичсэнээ хүргэе.

5 цаг 22 мин
243 настай Иммануил Кантын ертөнц 

Германы сонгодог философич Иммануил Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэ

5 цаг 27 мин
Хүрэл медальтай атлантын олимп

Монгол Улсын тамирчид олимпын наадамд анх оролцож эхэлс

5 цаг 32 мин
ЭХЭМҮТ: Дурангаар хийх мэс заслын хүртээмж 50 хувиар өсөх боломжтой боллоо

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, хүүхдийн эмч агсан А. Болд зарим өвчлөл нэмэгдэ

5 цаг 37 мин