Нийгмийн даатгалын багц хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2023-06-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАНДИН

 

Улсын Их Хурлын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролын тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэв.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг харьяалах байнгын хороо хэлэлцэн дэмжсэн  бөгөөд зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар чуулганы үеэр санал хураасан юм.

Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцсанаар улсын төсөвт үүсэх ачаалал болон уурын зуухны галч нарын ажиллах нөхцөлийн талаар асуулт асууж, хариулт авсан.

Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Х.Ганхуяг нар үг хэлж, тэтгэврийг дараалсан долоон жилийн цалингийн орлогоос бодож буйг таван жил болгох, даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогч өгөх, хамтын тэтгэврийн буюу гэр бүлийн хоёр хүний нэг өөд болоход үлдэж байгаа хүний тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хэзээнээс хэрэгжих, тэтгэврийн нөөц санг Ирээдүйн өв сан болон улсын төсвөөс бүрдүүлэхээр заасан нь хуульд нийцэж буй эсэх талаар асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Х.Ганхуяг гишүүн малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөхөөр заасныг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлж, тэтгэвэр бодох итгэлцүүрийг зөв тогтоох, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалд шилжих санхүүгийн эх үүсвэрийг оновчтой тооцох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.

Ийнхүү чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэнээр удаан дуншсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан. Хуулийн төслийн 22.8-д “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр бага боловсролыг гэрээр эзэмшүүлж болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална." гэсний “холбогдох журам” чухам юу байх тухай тодорхой заах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэллээ. Эцсийн хэлэлцүүлэгт энэ журмыг тодорхой нэрлэж оруулж ирэхийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чиглэл болголоо.

Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн тухай дурдаад, Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй ес, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй. Тиймээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 125 (7110)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

4 цаг 33 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

4 цаг 33 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18