АН-ынхны “ах нар”-аасаа салах шийдэл буюу Лу.Гантөмөрийн “бие даах” гарц

2023-06-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

АН-ыхан хөдөлгөөнд оржээ. Хөдөлгөөн байгуулсан байна. “Нэг Монгол” гэдэг нэр өгчээ. Нэрийг нь тойроод л ярьцгааж байна. “...Ард нь тийм хүмүүс байна. Тэр удирдаж байгаа” гэцгээв. Энэ аргагүй. Өмнө нь 2018 оны намар “Нэгдсэн Монгол”, “Нэгдмэл Монгол” гэдэг хоёр хөдөлгөөн байгуулагдсанаа хоёрхон сарын зайтай зарлаж байв.

“...“Нэгдсэн Монгол” хөдөлгөөнтэй Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хамаатай” хэмээн тухайн үеийн хэвлэлүүд бичиж байлаа. Учир нь 2018 оны есдүгээр сарын дундуур “Нэгдсэн Монгол” гэх хөдөлгөөний урлаг, спортын арга хэмжээ Гачуурт шилтгээнд болсон. Тэр арга хэмжээнд У.Хүрэлсүх оролцож “...Би мянган найзтай болохыг зорьж энэ өдөрлөгийг зохион байгууллаа. Бидний удирдлагын систем бол Чингисийн мянгат, зуут, аравтын систем байх болно. Өнөөдөр мянган найзтай боллоо” гэж хэлсэн. Тэр нь хамаатуулах шалтгаан болсон байдаг.

Мөн оны арванхоёрдугаар сарын 19-нд  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа албан ёсоор зарласан. Тэрбээр “...Авлигын диваажин байгуулж ард түмний өмчийг хувьдаа завшдаг, хуулийн засаглалыг хувьчилж аваад өөрсдөдөө үйлчлүүлдэг, хулгайн өмчүүдээ хувийн өмч гэдэг увайгүй цөөхөн хүмүүсийг ард түмний шүүх шударга шүүхийн өмнө авчрах цаг болжээ. ...Иргэдээ бус эрх мэдэлтнүүдэд тал засч үйлчилдэг захиалгаар бусдыг хэлмэгдүүлдэг, Монголын баялгийг хууль бусаар эзэгнэх ажлыг голлон зохион байгуулдаг шударга бусын хонгилыг нурааж тэгш журамт, шударга ёсыг сэргээн тогтоох цаг ирээд байна. Тиймээс би “Нэгдсэн монгол” хөдөлгөөнийг байгууллаа. Надтай нэгдэж, эх орныхоо төлөө тэмцэхийг уриалъя” гэж байсан юм.

Тэгэхээр АН-ын “Нэг Монгол” хөдөлгөөнийг хэн нэгэн улстөрчтэй, тодруулбал, АН-ын хуучин лидерүүдтэй “уяад” байгаа бололтой.

Тэгвэл АН-ынхны энэ “Нэг Монгол” хөдөлгөөний нэрийг Лу.Гантөмөр даргатай нь холбох шалтгаан байгаа юм. Тэрбээр 2014 онд БШУ-ы сайд байхдаа Нээлттэй боловсролын “Нэг Монгол” үндэсний хөтөлбөрийг батлуулж байжээ. Засгийн газрын тогтоол ёсоор “Нэг Монгол” хөтөлбөр нь 2012-2016 онд хэрэгжсэн. Харин есөн жилийн дараа АН дахь улс төрийн хөдөлгөөний нэр болж гарч ирэв. Бас Лу.Гантөмөр АН-д нэлээд хугацаагд оршин тогтносон "Нэг Ардчилал" фракцыг толгойлдог. Энэ фракцад тус намын дунд үеийнхэн харьяалагддаг байв. Түүнээс гадна Лу.Гантөмөртэй холбох өөр сэжүүр бас бий.

Ер нь бол Лу.Гантөмөрийн хувьд сүүлийн үед АН-ын фракцуудтай учраа олох, зөвшилцөхөөс нэлээд залхсан гэдэг. Шулуухан хэлэхэд, фракцын лидерүүд буюу Х.Тэмүүжиний анх ярьснаар “ах нар” нь зөвшилцөл нэрээр дарамтлах болжээ. “...Генсекийн албан тушаалыг өг. Түүнийг тавь”, “...Сонгуулиар нэр дэвшүүлэх эрхээсээ хувилаад өгчих” гэх зэргээр АН-ын даргын эрх үүрэгт хэт халдсан, дохио зангаагаар ажиллуулах гэдэг байна. Өөрөөр хэлбэл, нэг нь Солонгост, нөгөө нь Баянголд дуудаад үйлийг нь үздэг аж. Иймээс Лу.Гантөмөр намын даргын хувьд бие даасан шийдвэр гаргадаг байх зорилгоор УИХ-ын гишүүдтэйгээ зөвшилцсөн байна. Гишүүд нь ч дэмжиж АН-ыг нэг, хоёр хүнээс хараат бусаар улс төрийн үйл ажиллагаа явуулдаг болгох үндсэн зорилгын дор “Нэг Монгол”-ыг зарласан байгаа юм. Тиймээс энэ хөдөлгөөний талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “...АН-ын УИХ-ын гишүүд санаачилж, “Нэг Монгол” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Энэ хөдөлгөөн нь АН-ын эв нэгдлийг хатуу чанга барьж, намын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, намын гишүүд, дэмжигчдийн чадавхыг сайжруулах зорилготой. Энэ хөдөлгөөн хэн нэгнээс хамааралтай, ямар нэгэ фракц биш”, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “...АН-аа, Монголын ардчиллыг бүтэн болгоход хувь нэмрээ оруулах, намын даргадаа бүрэн дүүрэн итгэл өгч, дэмжиж ажиллах зорилгоор “Нэг Монгол” хөдөлгөөн байгуулсан. АН маш их хуваагдаж, талцдаг. Энэ хөдөлгөөн бол намын доторх талцал хуваагдлын эсрэг үйл ажиллагаа”, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “...Намынхаа ажилд тусалж, дэмжин шинэ шатанд гаргах хөдөлгөөнийг өрнүүлж байна. Намдаа залуу үеийн төлөөллийг оруулах нь чухал” гэж ил шулуун мэдэгдэцгээсэн. Тэгэхээр “Нэг Монгол хөдөлгөөн”-өөс хоёр зорилго харж болохоор байна. Дээрх хөдөлгөөн нэгдүгээрт, АН-ынхны “ах нар”-аасаа салах шийдэл, хоёрдугаарт АН-ын дарга Лу.Гантөмөрийн “бие даах” гарц бололтой. Эс тэгвээс дараагийн сонгуулийн үйл ажиллагаа нэгэнт эхэлчихлээ. Хэрвээ АН тааруухан сонгуульдвал Үндсэн дүрмийнхээ дагуу Лу.Гантөмөр л шийтгэл хүлээнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 123 (7108)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

4 цаг 29 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

4 цаг 29 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18