Зөвшөөрлийг QR уншуулаад авдаг болно

2023-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Ц.Учрал мэдээлэл өглөө.Тэрбээр "Бүх төрлийн зөвшөөрлийг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүйгээр олгогддог болгох үүргийг авлаа.E-business системд одоогийн байдлаар 17,500 хэрэглэгч бүртгэгдсэн бөгөөд 14960 үйлчилгээний хүсэлтийг хүлээн авсан. Үүнээс 5916 нь хуулийн этгээдийн нэр авах хүсэлт ирүүлсэн. Системд 670 үйлчилгээ, 270 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн нь цахимаар хүсэлтүүдийг авч байна гэсэн үг. Зөвшөөрлийн хуулийн дагуу 360 зөвшөөрөл байх ёстой. Эрх сунгах, түтгэлзүүлэх, тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах нь үйлчилгээнд хамрагддаг.Зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа цахимаар компанийн нэрийг уншуулж, тоон гарын үсгээ уншуулан илгээхэд шуудангийн хаягаар гэрт нь үнэт цаас хэлбэрээр ирдэг. Цаасан баримтыг эх хувь болгодог. Энэ байдлыг болиулж, QR кодоо уншуулаад болох ажил гэж иргэд хэлдэг ч хуульд зөвшөөрлийг заавал бичгийн хэлбэрээр өгнө гээд заачихсан. Компанийн үйл ажиллагааны чиглэл, УЗ-ийн нэрсийг өөрчлөхөд заавал өөрийн биеэр очдог. Эдгээр хүндрэлийг арилгахын тулд цахим болгоно. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар болж байна" хэмээн мэдээллээ.

Өөрөөр хэлбэл зөвшөөрөл авахын тулд цахимаар хүсэлт QR кодоо уншуулаад авдаг болох эрх зүйн шинэчлэлийг хийнэ. 120 хуульд өөрчлөлт оруулна.

Наймдугаар сарын 1-ний дотор 360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулж чадвал иргэд хурдан хугацаанд авах боломжтой болно. Үйл ажиллагаа явуулахын тулд тоног төхөөрөмжөө авах зэргээр хөрөнгө оруулалт хийж байж зөвшөөрлийн хүсэлт гаргадаг. Зөвшөөрөл өгөх эсэх нь эргэлзээтэй байгаа нь иргэдэд болон ААН-үүдэд хүндрэл учруулдаг. Ийм учраас хүний оролцоогүйгээр цахим болгоно. Наймдугаар сарын 1-ний дотор бүх зөвшөөрөл цахимжина" хэмээн мэдээлэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

4 цаг 33 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

4 цаг 33 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18