Ц.Амгаланбаатар хэн ч байж болно, харин хэлсэн нь үнэн бол яах вэ?!

2023-06-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Ер нь бол “Шоронгоос захидал бичлээ” гэж нэлээд дуулддаг. Харин бичлэг хийгээд цацах нь ховор. Дээхнэ, С.Зоригийг хөнөөсөн хэргийг гэрч гэгдээд Францаас “ирсэн” Дамирангийн Энхбатын амьддаа үлдээсэн видео бичлэг бас гарч ирж байв. Тэгвэл хоригдож байгаа Ц.Амгаланбаатар уржигдар “видео”-гоор яриад цочтол гарч ирэв. Ц.Амгаланбаатарыг “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гүтгэсэн”, “Өөрөө хүн амины хэргээр шоронд ял эдэлж байгаа” гэхээр олон нийт мэднэ.

Түүний бичлэгийг ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн олон нийтэд үзүүллээ. Ингэхдээ “Хорих ангид ял эдэлж байгаа хүний хүсэлтээр бичлэгийг дэлгэлээ. Эрүү шүүлтийн хор хөнөөлийг таниулах зорилгоор хүргэж байна” гэв. Ц.Амгаланбаатар мөн л С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал ярьсан байна. Тэрбээр “Ялаа эдлээд явж байх хугацаанд 2013 онд С.Зоригийн гэх хилс хэрэгт холбогдсон. Анх 2013 оны долдугаар сарын 18-ны өдөр тагнуулынхан ирж "Чи С.Зоригийг алсан гэж хэл" гэж намайг дарамталж эхэлсэн. Би "Үгүй" гэсэн. Тэгээд зөндөө асуудалд унасан. "Хүүхдийг чинь ингэж ална шүү" гэдэг байсан.  ... "Хүүгийн чинь дусал руу юм шахаад реакц өгсөн гээд алчих уу. Чи С.Зоригийн хэргээр тууштай явах юм уу" гэдэг шахалт, дарамт үзүүлсэн. Дараа нь эмэгтэй дүүгийн ажлаа тараад явж байгаа бичлэгийг нь үзүүлээд "Дүү охиныг чинь хэдэн залуучууд хээр очоод хүчиндээд, кислота шиг шингэнээр мэдэгдэхгүй болгочихвол яах вэ. Чи С.Зоригийн хэргийг хүлээгээд цааш явах уу" гэж тулгаж байсан. Эрэгтэй дүүгийн маань зам хөндлөн гарч байгаа бичлэгийг үзүүлээд "Дүүг чинь аваараар алчих уу. Гарцгүй газраар явж байна. Дүүг нь алчихлаа гэхэд хэдэн төгрөгийн торгуульд унаад ял авахгүй сална шүү дээ" гэх мэтээр намайг дарамталдаг байсан. Дээрээс нь "Чи 25 жилийн ялтай ч шоронгоос гаргана. Хүүхэд болон аав ээж хоёр дүүг чинь алж газрын хөрснөөс арчихгүй. “С.Зоригийг алсан” гээд мэдүүлэг өгчих юм бол чамайг үхсэн гээд гадаад улс руу гаргаж өгнө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн гарын үсэг зураад л болно. Чиний паспорт энэ тэрийг бүрдүүлсэн байгаа. Хоёр жилийн өмнөөс үүний бүрдүүлдэг" гэж Тагнуулын Мөнхгал, Баяр гэдэг хоёр хүн хэлсэн. ...Тухайн үед хуурамч гэрч бүрдүүлсэн. ..Зөвхөн Б.Содномдаржаа бид хоёрын мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр ялласан. ...Эсрэг талын хүчтэй хүмүүс байна. Шударга албан хаагч зөндөө байгаа ч энэ хоёр талын дунд би арчигдаад өнгөрөх байдал үүсэх гээд байна. Та бүхнээс амь насны минь эрсдэлийг анхааралдаа аваач ээ гэж хүсэж байна” гэх зэргээр ноцтой зүйлүүдийг ярьжээ. Бүрэн эхээр нь сонсвол бүр ноцтой нь мэдэгдэнэ.

Ц.Амгаланбаатарын энэ бичлэг цацагдсаныг олон нийт янз бүрээр л хүлээж авч байна. “С.Зоригийг хөнөөсөн хэргээр дахиад улс төр хийж байна”, “Шоронгийн хоригдлын үгэнд итгэх хэрэггүй” гэх мэтийн “байр суурь”-ууд нийтийн дунд, ялангуяа цахим сүлжээнд “сэвэгдэх” байдлаар тарж байна.

Мэдээж, энэ талаас нь бид бүгдээрээ харах хэрэгтэй. Учир нь энэ хэрэг гарснаас хойш 25 жил өнгөрч байна. Энэ хооронд хангалттай л улстөржүүлж ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэргийг шалгах явц, байдал, хэрэгтэй холбоотой зүйлүүд өөр тийш эргэж, олон жил хөшигний ард болсон үйл явдлуудаас зарим нь ил болж байна. Тэр утгаараа Ц.Амгаланбаатарын ярьсан зүйл анхаарал татна. Тэр хүн шоронгийн хоригдол гэдэг нь үнэн. Гэвч... Тэр хэн ч байж болно л доо. Харин хэлсэн ярьсан нь үнэн бол яах вэ. Хамгийн ноцтой нь энэ шүү?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 122 (7107)

 

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2 цаг 28 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

6 цаг 17 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

6 цаг 17 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

6 цаг 17 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

20 цаг 36 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

20 цаг 49 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

22 цаг 58 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин