МАН: Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлж, өвлүүлнэ

2023-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

МАН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд жил бүр итгэлцүүрийг батлах, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэх асуудлыг тусгасан. Саяхан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголд бараг 10 жилийн дараа үнийн өсөлттэй уялдуулж, итгэлцүүрийг шинэчлэн баталлаа. Тэтгэврийн 200 орчим тэрбум төгрөгийн зөрүүг арилгасан. Бид жил бүр итгэлцүүрээ батлаад, жил бүр инфляцитай уялдуулж тэтгэврээ нэмэгдүүлээд явбал тэтгэврийн зөрүү гэдэг асуудал үүсэхгүй. Нийгмийн даатгалын багц хууль дээрээ тусгаж өгсөн том өөрчлөлт, шинэчлэл нь энэ  болж байна.  Жил бүр итгэлцүүрийг Засгийн газар тогтоож, мөн УИХ төсвийг хэлэлцэхдээ тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмж батална гэж тусгасан.  Мөн нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлэхээр тусгасан. Тэтгэврийн шимтгэлийн 17 хувиас 2 хувийг нь одоо төлж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлээс буцаагаад шууд тэтгэвэр олгоод явж байна. Иргэд дансандаа хэдэн төгрөгтэй байна вэ гэдгийг нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүн асуудаг. Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн тэтгэврийн шимтгэлийн хоёр хувь нь бодит байдлаар мөнгөжнө. Энэ нь эдийн засаг, төсвийн орлого нэмэгдэх тусам хоёр хувь нь өсч бодитоор мөнгөтэй байх тогтолцоо руу шилжиж байна. Үүнтэй холбоотой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог хийхээр хуулийн төслийг боловсруулж байна. Баялгийн сангийн хуультай хамт оруулж ирэхээр төлөвлөж байна. Иргэдийн тэтгэврийн шимтгэл, дээр нь баялгийн хуваарилалтаас хуримтлал үүсээд ипотекийн зээл зэрэг өөрт хэрэгтэй үйлчилгээнд зарцуулах бүрэн эрхийг нь нээж өгнө.

Мөн мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа орлогын тодорхой хувийг өвлүүлэх эрх зүйн орчныг Нийгмийн даатгалын багц хуулиар бий болгож байна. Даатгуулагч олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломжийг бүрдүүлж байгаа. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоонд тусгаж өгөөд, татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж, санхүүгийн зах зээлд оролцох боломжийг нь нээж өгсөн” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

4 цаг 30 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

4 цаг 30 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18