П.Анужин: Малчдын НДШ-ийн 50 хувийг улс төлнө

2023-06-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.19/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн мэдээллийг сонслоо. Хуулийн хуулийг 2023 оны хаврын чуулганы хугацаанд батлах зорилт тавьсан. Үүнтэй холбоотой Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж, анхны хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон байна. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн” гэв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Үүний  дараа ажлын хэсэг байгуулж улс орон даяар хуулийн төслөө танилцуулж, төлөөллийн байгууллага болох ҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, залуучуудын байгууллагууд, сайн дурын даатгал төлөгч, хамрагчид зэрэг нийгмийн бүхий л төлөөллийг хамарсан уулзалтуудыг хийсэн. Нийт 21 аймгаас 11-т нь Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг танилцуулж, иргэдийн саналыг авсан. Цахим хаягаар дамжуулж нийт 30 гаруй мянган иргэдээс санал авч, багцалж зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаж, ажлын хэсэг дээрээ нэгтгэн ажиллаж байна.

Нийгмийн зүгээс тэтгэвэр тогтоох дараалсан долоон жилийг таван жил болгох саналыг тавьж байгаа. Энэ асуудал хоёр талтай. Иргэдийн зүгээс урт хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн, мөн огт төлөхгүй байсан хүн сүүлийн таван жилээ өндөр төлөөд өөрт ашигтай байдал үүсгэж байгаа нь “шударга бус байдал үүсэх юм биш үү” гэдэг хоёр талын байр суурийг илэрхийлж байна. Гэхдээ хуулийн гол зорилго бол “шударга зарчимд суурилна” гэж байгаа учраас дараалсан таван жилээр бодохдоо нийгмийн даатгал төлөх дээд таазыг  тогтоож өгсөн. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин өсгөсөн хувь хэмжээтэй тэнцүү байхаар сайн дураараа даатгуулагч төлөх зэргээр хуулийн хязгаарлалтуудыг хийж өгч байна. Ингээд хуулийн төсөлдөө дараалсан 7 жилийг 5 жил болгох хуулийн зүйл заалтыг тусгаж өгч байна. Мөн иргэдийн дунд дараалсан 7 жилийг 5 жил болгохоор зөрүүг хэрхэн арилгах, хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг асуулт  ирж байна.  Бид зөрүүг арилгаж, шийднэ гэж хуулийн төсөлд тусгасан.  Мөн Тэтгэврийн сангийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах ёстой. Тус сангийн орлого жил бүр буурсаар байгаа. Улсын төсвийн татаас нэмэгдсэн гэдэг статистик байна. Монгол Улсад 223 мянга орчим малчид байна. Малчдын 20 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь хамрагдалт бага хувьтай байна гэсэн үг. Иймд хуулийн төсөлд хэрвээ малчин өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөл улс 50 хувийг нь төлж өгнө гэсэн чухал заалтыг тусгасан. Энэ нь нэг талдаа Нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлтийг дэмжих, нөгөө талдаа олон малчдыг дэмжих, ирээдүйн баталгааг хангах чухал суурь заалтыг тусгасан” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

4 цаг 30 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

4 цаг 30 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18