Ирэх сонгуулийн “тоглоомын дүрэм” тодорхой боллоо

2023-06-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Парламент Сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Энэ удаагийн Сонгуулийн хуулийн өөрчлөлт нэлээд онцлог байв.  Эхлээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж,  Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоотой, 126 гишүүнтэй байхыг  хуульчилсан.   Тэгвэл Үндсэн хуульд оруулсан энэхүү өөрчлөлттэй Сонгуулийн хуулиа  нийцүүлж, 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг намын жагсаалтаар сонгохоор боллоо.  Ийнхүү хуульчилснаар ирэх 2024 оны сонгуулийн “тоглоомын дүрэм” ерөнхийдөө тодорхой болов.  Сонгуулийн  тухай хуулийн онцлог хэлэлцүүлгүүд болон асуултын тэмдэгтэй үлдсэн зарим асуудлыг тоймлон хүргэе.

 

НИЙСЛЭЛД ХОЁР ТОЙРОГ НЭМЖ ХУВААРИЛАХ УУ?

 

Сонгуулийн тогтолцоо тодорхой болж хуулиа баталсан ч нэг асуудал тодорхой бус үлдлээ. Энэ бол 78 тойргийг хэрхэн байгуулж, мандатаа хэрхэн хуваарилах тухай юм. Уг тогтоолын төслийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний дотор батлах хуулийн зохицуулалттай байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байх үед 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг намын жагсаалтаас сонгохоор тусгаад байсан юм. Гэвч өөрчилж 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаас сонгохоор баталсан. Тойрогт нэмэгдэж буй хоёр мандатыг нийслэлд хуваарилна гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм. Гэхдээ нийслэл, орон нутаг хэдэн мандаттай байх, тойргоо хэрхэн байгуулах вэ гэдгийг ирэх нэгдүгээр сард парламент хэлэлцэн батална.

 

ЖАГСААЛТААР СОНГОГДСОН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХААР БОЛ...

 

Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Намын жагсаалтаас сонгогдсон гишүүнд намынх нь төлөөллийн байгууллага хариуцлага тооцоод намаасаа хасчихвал яах вэ. Энэ тохиолдолд тухайн гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх үү” гэсэн асуултыг хууль санаачлагчдаас асуусан. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Намын жагсаалтаас сонгогдсон гишүүнийг ямар тохиолдолд эгүүлэн татаж дараагийн хүнийг нь хэрхэн оруулж ирэх үү гэдгийг УИХ-ын тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиар зохицуулна” гэлээ.

 

2024 ОНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТЫГ 40 ХУВЬД ХҮРГЭХЭЭР “АМЛАВ”

 

Сонгуулийн тухай хуулийн төсөлд нам, эвслээс нэр дэвшигчдийн 30 хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл буюу эмэгтэйчүүд байхаар тусгасан. Гэвч хэлэлцүүлгийн явцад энэ тоог 40 хувьд хүргэх боломжтой хэмээн зарим гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагынхан санал гаргаад байв.  Тэгсэн ч эцсийн хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар нь баталлаа.   Харин эмэгтэйчүүдийн квотыг 2028 онд 40 хувь байхаар төсөлд тусгалаа. Гэхдээ 2028 онд үүнийгээ дахин өөрчлөхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг зарим гишүүн хэлж байлаа.

 

Г.Занданшатар: ЭНЭ ХУУЛИЙГ  30 ЖИЛ ТОГТВОРТОЙ МӨРДӨНӨ

 

Сонгуулийн тухай хуулийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр " Сонгуулийн тогтолцоо тарж бутаргадаг биш эвлэлдэж нийлүүлдэг, улс орныхоо том эрх ашгийн төлөө нэгддэг ийм боломжийг олгодог холимог тогтолцоог сонгож сонгуулийн хуульдаа суулгаж, баталгаажуулж байна. Бид өнөөдөр өөрсдөд ирэх шүүмжлэл, өрөөлөөс ирэх дайралтаас хулгаж болохгүй. Ард түмний төлөөлөгчид мянга, мянган иргэдийн төлөөлөгчид учраас тэдний дуу хоолой болж, үзэл бодлоо илэрхийлж, иргэдийнхээ төлөө тэмцэж явах хэрэгтэй. Энэ ч утгаараа Сонгуулийн тухай хуульд том өөрчлөлтийг орууллаа. Одоо энэ хуулиа тогтвортой мөрдөх ёстой. Хоёр намын гишүүдийн гаргасан саналыг нэгтгэсэн хувилбар дээр олон намын үзэл бодлыг тусгаж баталлаа. Цаашид эрх баригч нам өөрсдийн эрх ашгийн төлөө Сонгуулийн хуулийг өөрчилдөг байдал үүгээр дуусгавар болж байна. Энэ Сонгуулийн хууль цаашдаа 30 жил тогтвортой мөрдөгдөх ёстой гэдгийг онцлон тэмдэглэе” гэлээ.

Ийнхүү парламент Сонгуулийн тухай хуулийг ёсчлон батлав.  Энэ долоо хоногт Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ.  Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлт бүрэн хэрэгжиж, үр дүнгээ өгөх боломжтой болно хэмээн эрх баригчид үзэж байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 120 (7105)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

4 цаг 29 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

4 цаг 29 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18