Хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг батална

2023-06-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд санал гаргалаа.  Тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах шаардлага байна гэснийг гишүүдийн олонх дэмжлээ.  

Иймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх асуудлыг хэлэлцэж, чуулганыг  дахин эхлүүлсэн юм.  УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Д.Өнөрбаяр:

-Улс төрийн намын тухай хууль ямар шатандаа яваа вэ. Жагсаалт нээлттэй байх ёстой. Мэргэшсэн, ёс зүйтэй хүнийг сонгох боломжийг ард иргэдэд олгох ёстой. Манай намын дарга нар нийгмийн шударга бустай тэмцэж байна. Нэр дэвшигч бүр нээлттэй шүүгдэх ёстой. Эрх мэдэлтэй, мөнгөтэй, ёс зүйгүй ард түмнийг төлөөлөх эрхгүй хүн УИХ-д орж ирэх нь гэсэн сэрэмжлэлийг хангаж өгөх үүрэгтэй. Ард төр хоёрын хооронд итгэлцлийн ан цав үүсчихсэн байгаа нөхцөлд нээлттэй хандах ёстой. Ард иргэдийнхээ сонгох, шинжих эрхэнд нь халдалгүйгээр тод үзүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

-Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, УИХ-аар анхны хэлэлцүүлгээ хийсэн. Ажлын хэсгийн ахлагчаар Д.Тогтохсүрэн гишүүн томилогдсон. Даваа гарагт ажлын хэсгээс гарсан анхны саналыг улс төрийн намуудын хүрээнд хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Дараа нь Байнгын хороодоор хэлэлцүүлнэ. Хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг батлуулна. Улс төрийн намын тухай хуульд таны яриад байгаа зүйлийн ихэнх нь бий. Намууд гишүүдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхдээ ийм зарчим баримтална гэж оруулсан. Гэхдээ гишүүдийн санал хуваагдсан. Нэг хэсэг нь хуульд оруулах шаардалга байна уу гэж байсан. Бүх л хуульдаа намуудад зөв хүмүүсээ нэр дэвшүүлэх шаардлага тавьж байх ёстой гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Эмэгтэйчүүдийн квотоор тоглож байна. Нэг өсгөөд, нэг бууруулаад. Яг одоо хэдээр тогтов. Квот 20, 30, 40 хувь гээд өөрчилсөн. Төрийн байгуулалтын байнгын хороо сая хуралдсан, хэдэн хувиар тогтов.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

-Эмэгтэйчүүдийн квотыг МАН л ялах гээд нэг нэмээд, нэг бууруулаад байгаа юм биш. 20 хүртэл хувь нь нэг хүйсийн төлөөлөл байхаар заасан байсан. Бид 30 хувь болгож оруулж ирсэн. Байнгын хороон дээр ярьж байгаад 40 хувь болсон. Урьд байгаагүйгээр эмэгтэйчүүдийнхээ тоог нэмэгдүүлэх зорилгоор л үелээд явъя гэсэн. Бид дэвшил гэж харж байгаа. Хамгийн сүүлийн хувилбараар оруулж ирж байгаа саналын томъёоллыг удахгүй танилцуулна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 119 (7104)

 

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2 цаг 30 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

6 цаг 19 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

6 цаг 19 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

6 цаг 19 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

20 цаг 38 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

20 цаг 51 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

23 цаг 0 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин