Н.Удаанжаргал Малайзад ямар хэрэг өдүүлчихэв?!

2023-06-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Нүүрсний хулгай, ялангуяа оффтейк гэрээтэй холбоотой асуудлын гол гэрч нь “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал юм. Тэрбээр 2022 оны аравдугаар сард Солонгос руу томилолтоор явсан. Өнөөг хүртэл эргэж ирээгүй байна. Эзгүй хойгуур нь түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. АТГ, ЦЕГ, ТЕГ-ын мөрдөгчдийн ажлын хэсгээс шалгаж, НПГ-аас эрүүгийн хэрэг  үүсгэсэн. Улмаар “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байгаа юм.

Анх эх орноосоо явсных нь дараахан “...Н.Удаанжаргал Солонгост байна, Сингапурт оччихжээ” гэсэн албан бус мэдээлэл яригдаж байв. Харин хууль хяналтынхан мөрдөн шалгаж, “Шувуу” ажиллагааны баг эрж сураад эхэлснээс хойш удалгүй 2023 оны дөрөвдүгээр сарын эхээр Аргентин улсад очсон нь тогтоогдсон. Ингээд Монголын Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байтал Н.Удаанжаргал зугтчихсан. Удалгүй Тайландад очсон нь мэдэгдсэн. Тэндээсээ 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд Малайз улсын хилээр орсон байдаг. Өөрөөр хэлбэл, түүнийг Малайзад байгааг тогтоосноос хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Н.Удаанжаргалын пасспортыг хүчингүй болгож, түүн рүү мөнгө гуйвуулах үйл ажиллагааг зогсоосон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Хэд хоногийн өмнө, 2023 оны зургадугаар сарын 7-нд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “...Н.Удаанжаргал Малайз улсад байгаа гэдэг мэдээлэл үндсэндээ батлагдсан. Хууль сахиулах байгууллагууд руу бичгээ хүргүүлээд, ажиллаж байна. Уг мэдээллийг энэ нөхөд маань ч бас сонсож байгаа. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх, өөрсдөө хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр шалгуулах нь хэн хэнийхээ ажлыг үрэхгүй байх сайн талтай” гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Х.Нямбаатарын хэлснээс харахад Н.Удаанжаргалыг шууд бариад авчрах боломжгүй байгаа бололтой. Учир нь тэнд байгааг мэдээд хоёр сар болсон, бас “...Өөрөөр ирсэн нь өлзийтэй шүү” гэснээс тэгж дүгнэж болохоор байна.

Ядахад манай улс Малайзтай Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй. Энэ нь Н.Удаанжаргалыг авчрахад саад болж байж мэдэх юм. Гэхдээ түүнийг “...Тэндхийн хуулиад тэнд нь шийдэх юм гэнэ лээ” гэсэн албан бус мэдээлэл яригдаад эхэлж байна. Хэрэв тэр үнэн бол Н.Удаанжаргал Малайзад ямар нэг өдүүлчихсэн байж таарна. Эсвэл тэр хүнийг энд авчирвал балрах хүмүүс тэнд нь “уях” арга хэмжээ авсан байж ч мэдэх юм. Удахгүй тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 118 (7103)

 

иргэн
Монгол улсын хөдөлмөрийн баатар Дулаанжаргалын цаад эзнийг нь шалгаач ээ??
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

5 цаг 26 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

5 цаг 26 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18