Монгол Улсын анхны ногоон бондыг бүртгэлээ

2023-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлд санхүүгийн шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг өсгөх, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр бодлого зохицуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Дээрх ажлын хүрээнд 2021 онд “Өрийн хэрэгслийн журам”-ыг шинээр баталсан бөгөөд тус журамд бонд гаргагч тодорхой үнийн дүн бүхий бондуудыг бүхэлд нь нэг удаа бүртгүүлж, тэдгээрийг нэг удаа, эсхүл хэд хэдэн удаа хэсэгчлэн санал болгож, шаардлагатай санхүүжилтийг татах боломж бүхий “Бонд гаргах хөтөлбөр” хэрэгжүүлэх, “Ногоон бонд” гаргах, бонд гаргагч нь санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бол барьцаагүйгээр бонд гаргах зохицуулалтуудыг шинээр бий болгосон билээ.

Тэгвэл хорооны ээлжит хуралдаанаар Монгол Улсын хамгийн анхны ногоон бондыг бүртгэхээр шийдвэрлэлээ. Энэхүү бонд нь олон улсын Sustainable Fitch байгууллагаар ногоон бондын зарчмуудтай нийцсэн талаарх дүгнэлт гаргуулсан, хөтөлбөрийн хүрээнд гарах анхны ногоон бонд гэдгээрээ онцлогтой байна. Хаан банк нь олон улсын байгууллагаар зээлжих зэрэглэл тогтоолгосны дагуу барьцаагүйгээр тус бондыг гаргаж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх ногоон санхүүжилтийн багцаа эрчимтэй нэмэгдүүлэх дунд хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн хуралдаанаар нэг компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас,  нэг компанийн хаалттай хүрээнд нэмж гаргаж буй энгийн хувьцаа, нэг хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг тус тус бүртгэх, хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олголоо.

Эх сурвалж: www.polit.mn

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2 цаг 32 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

6 цаг 20 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

6 цаг 20 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

6 цаг 20 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

20 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

20 цаг 52 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

23 цаг 1 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин