“Зөвшилцөл”-өөс залхсан Лу.Гантөмөр өөрийнхөөрөө улс төр хийхээр шийдэв үү?!

2023-06-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

АН-ын дарга Лу.Гантөмөр тамгатай, гэрчилгээтэй болоод хоёр сар гаруй болж байна. Гэсэн ч өнөөг хүртэл намдаа бүтэц, томилгооны өөрчлөлтийг хийж чаддаггүй ээ. Үндсэн хууль өөрчлөгдөж, дагалдах хуулиудад уг өөрчлөлтийг тусгаад дуусах дөхлөө. Том, жижиг намууд ч үүнд нийцүүлээд сонгуулийн бэлтгэлдээ орчихоод байна. АН ч тэгэх ёстой. Гэвч дотроо учраа ололгүй цаг алдсаар байгаа юм.

Угтаа АН-ынхан учраа олохгүй байгаа нь ганц Лу.Гантөмөрт байгаа юм биш. Угаасаа ийм. Нөгөө л 2000 оны хэдэн фракц цагийн уртад хувирсаар, хадгалагдсаар, оршин тогтносоор буй юм. Гэхдээ Лу.Гантөмөрийн тухайд намын дарга болохдоо “...Намаа эвлүүлнэ” гэсэн. Энэ нь фракцуудтай зөвшилцөж, учраа олно гэсэн үг.

Ер нь бол АН-ынхан хоёр том фракцад хуваагдсан. АН-аас нэр дэвшиж Монгол Улсын дөрөв дэх, тав дахь Ерөнхийлөгч болсон хоёр эрхэм уг хоёр фракцийг ерөнхийлдөг.

Тэдний зүгээс Лу.Гантөмөрт зогсоо зайгүй шахалт шаардлага тавьдаг нь ил далд яригдсаар өнөөг хүрсэн. Ялангуяа АН-ын генсекээр хүнээ тавьж, сонгуулийн квотоос ахиухан хүртэх сонирхлоо байнга илэрхийлдэг байгаа юм.

Арав гаруй хоногийн өмнө Лу.Гантөмөр “Дөрөв дэх”-тэй Солонгост уулзсан нь АН дахь бас нэг хэрүүлийн алим болсон гэдэг. Энд байсан “Тав дахь” уурлаж, түүнийг нь төлөөний хүн нь цахим сүлжээгээр илэрхийлсэн. Улмаар Баянголд байн байн нөлөө бүхий хүмүүс нь цуглаж хуралддаг болсон байна. Ийн “Дөрөв дэх”, “Тав дахь”-уудын зөрчил хөшигний ард хурцдаж, савнаасаа халихаараа “...Огцруулна шүү, солино шүү” хэмээн Лу.Гантөмөр рүү дайрдаг гэх яриа бас энэ нам хавиар явж байна.

Тэгвэл Лу.Гантөмөр ингэж “зөвшилцөх”-өөс залхаж эхэлсэн бололтой. АН-ын даргын хувьд зарим нэг улс төрийн томоохон шийдвэрийг гаргахаар зэхэж буй аж. Дээрээс нь АН-ын залуус ч Лу.Гантөмөртэй уулзаад “...Алийн болгон ах нарыг харж явах вэ. Эвлэхгүй нь тодорхой байна шүү дээ. Ингэсээр байтал сонгууль боллоо. МАН-ынхан залуус бодлогоо бариад болж л байна. Та намын дарга болсон. Өөрсдийнхөөрөө улс төрөө хийе. Бид дэмжинэ” гэжээ. Тэрбээр “толгой дохисон” байна. Тун удалгүй ҮБХ-гоо хуралдуулж, томилгоо, бүтцийн асуудлаа ярих бололтой. Бас тэндээсээ АН-ын Их хурлыг ч зарлаж магадгүй аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 117 (7102)

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

5 цаг 26 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

5 цаг 26 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18