"Дэлхийн улс орнууд эмэгтэйчүүдийн оролцоог чухалчилж байна"

2023-06-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт болох талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Дэлхий даяар цар тахлын дараа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт буурсан. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл их болсон нь Ази номхон далайн бүс нутгийн хувьд тулгамдсан асуудал болж байгаа. Тиймээс жендэрийн асуудлаар уг чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Олон улсын эрдэмтэн судлаачид, оюутнууд хүрэлцэн ирнэ. Зөвхөн шийдвэр гаргагчдаас гадна судлаачид, сургуулийн давхар хэлэлцээрийг мөн зохион байгуулж байгаа.

Манай улсын хувьд 2015 онд НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилгыг улсынхаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болгож, 2016 онд хамгийн түрүүнд баталсан орны нэг. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, ядуурлыг бууруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг зорилт цар тахлын үед хойшилсон. Дэлхий нийт тогтвортой хөгжил гэдгийг бүхий л бодлоготойгоо уядаг болсон. Харин манай улсад хоцрогдоод байгаа. Энэ бүхнийг зэрэг авч явж чадахгүй бол олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, санхүүжилтийн дэмжлэг авах, төсөв босгох асуудал бидний хувьд амаргүй болно. 

Тогтвортой хөгжлийн чухал үзүүлэлтээр Монгол Улс муу байгаа. Тухайлбал, боловсролын хүртээмж нь сайн байгаа мөртлөө чанарын хувьд муу. Үеэс үе дамждаг өр зээл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал байгаа нь манай улс тогтвортой хөгжлийн зорилт дээрээ зайлшгүй анхаарах шаардлагатайг харуулж байна" гэлээ.  УИХ-ын гишүүн С.Одонтуяа "БНСУ-д өмнөх жил болсон уг чуулга уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцсан бол энэ жилийн хувьд жендэрийн эрх тэгш байдлын талаар голлон ярих юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуульд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар илүү хүчтэй, өргөн хүрээтэй заалт яригдаж байна. Тиймээс энэ жилийн хувьд жендэрийн эрх тэгш байдлын талаар хэлэлцэхээр сонгож авсан.

Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж л байгаа бол эмэгтэйчүүдийн манлайлалд анхаарах ёстой гэж үздэг. Дэлхий нийт хөгжлөө хүний хөгжлөөр хэмждэг болсон цаг үед бид амьдарч байна. Тиймээс эмэгтэйчүүдийн оролцоо туйлын чухал байна. 

Энэ өдрүүдэд Монгол Улсад олон чухал арга хэмжээ болно. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Бан Ги Мүн уг чуулга уулзалтад оролцоно. Мөн Стэнфордын их сургуулийн Ази номхон далайн судалгааны төвийн захирал, БНСУ-ын эмэгтэйчүүдийн их сургуулийн төлөөлөл зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирж оролцох юм" хэмээв.

Уг чуулга уулзалт зургаадугаар сарын 13-14-нд Улаанбаатар хотод болох аж. 

Эх сурвалж:www.polit.mn

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

5 цаг 25 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

5 цаг 25 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18