Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

2023-06-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын ээлжит чуулгантай.  Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

 

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

 

  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

 

  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд / Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/

 

  • Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

 

  • “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

 

  • Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

 

  • “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” (“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндэсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт) Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

 

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт

 

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт

 

  • Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

 

  • Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсын эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны явцын тайлан

 

  • Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

 

  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

 

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

 

  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

 

  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын овоолгын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

Эх сурвалж:www.polit.mn 

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2 цаг 46 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

6 цаг 35 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

6 цаг 35 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

6 цаг 35 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

20 цаг 54 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

21 цаг 7 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

23 цаг 16 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин