МАН бүлэг: Төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

2023-06-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.05/ хуралдаж, 2023 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, батлах хуулийн төслүүдийн жагсаалтыг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.

Бүлгийн дэд дарга М.Оюунчимэг “УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж, батлах хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Одоо хэд хэдэн томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөгөө гарч байна.Нэгдүгээрт, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зургаадугаар сарын 23-ны өдрөөс өмнө батлах учиртай. Иймд хуулийн төслийг хэлэлцэж эхлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт,  Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад зайлшгүй хэлэлцэх хуулиуд бий. Дээрх хоёр хуулийн төсөлтэй холбоотой олон хэлэлцүүлэг өрнүүлж, батлахаар бүлгийн хурлаар тохирлоо. Гуравдугаарт,  Боловсролын багц хуулийн хэлэлцэх эсэхийг нь УИХ хэлэлцэж дэмжсэн ч Засгийн газрын зарим гишүүний зүгээс хэд хэдэн чухал асуудлыг хөндөж, хэлэлцэх эсэхийг хойшлуулсан. Ийм л Боловсролын багц хуулийн төслийг БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж, хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн. Дөрөвдүгээрт, Нийгэмд хүлээгдэж буй цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой Төсвийн тодотгол хийнэ. Үүнтэй холбоотой Нийгмийн даатгалын багц хуулийг хаврын чуулганы хугацаанд багтаж батлахаар тогтлоо.

Засгийн газраас лхагва гарагт Төсвийн тодотголыг өргөн барина. Ингэснээр пүрэв, баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Дээрх таван томоохон хуулийн төслүүд нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж байгаа тул эхний ээлжинд хэлэлцэхээр тогтлоо.

 Мөн Засгийн газрын зүгээс Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийг Гэр бүлийн тухай хуультай уялдуулан хэлэлцэх, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын санхүүжилтээр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халах ажил БШУЯ-ны харьяанд  ихээхэн удааширч байгаа учир тус асуудлыг Засгийн газар анхааралдаа авч ажиллах, эргээд бүлгийн хуралд мэдээллэх чиглэлийг өглөө” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

1 цаг 4 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

1 цаг 8 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

6 цаг 38 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

6 цаг 38 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин