Өргөн барьсан хоёр төслийг нэгтгэж, Сонгуулийн хуулиа батална

2023-06-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлав.  Ингэснээр 2024 онд болох УИХ-ын сонгуулиар бид 76 биш 126 гишүүнийг сонгохоор болж байна.  Мөн сонгуулийн мажоритар тогтолцоог өөрчлөн, холимог болгов. УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид өмнөх шиг тойрог тус бүрээс өрсөлдөхөөс гадна 48 гишүүн намын жагсаалтаар орж ирэх юм.  Үндсэн хуульдаа ийнхүү томоохон хэмжээний өөрчлөлтийг хийсэн  парламент  энэ долоо хоногоос Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлнэ.  Тодруулбал,  УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүний санаачлан боловсруулсан  Сонгуулийн хуулийн төсөл болон  О.Цогтгэрэл нарын АН-ын бүлгээс өргөн барьсан Сонгуулийн хууль гэсэн хоёр хувилбарыг хэлэлцэн нэгтгэж зургадугаар сарын 20-ны дотор батлах учиртай.

Өргөн баригдсан хуулийн төслүүдээс онцлох өөрчлөлтийг хүргэе.

Мэдээж Үндсэн хуулийг өөрчлөн баталсантай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн тоо,  сонгуулийн холимог тогтолцоог Сонгуулийн хуульд нийцүүлэн батална.  Мөн хуулийн төслүүдэд ижил төстэй олон зүйл заалт байна. Тухайлбал: Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх, жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл гурван хувь байхаар оруулах, мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг хангах гэсэн ижил заалт зарчим орсон байх жишээтэй.

УИХ-ын О.Цогтгэрэл нарын өргөн барьсан хуулийн төсөлд:

Жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих, 48 мандатыг тойрог хуваах зарчмаар хуульд тусгах. Тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч дэвших ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах, нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх, сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэх зэрэг саналууд тусгасан байна. УИХ-ын нийт найман удаагийн сонгуулийн долоо нь мажоритар тогтолцоогоор, 2012 онд явагдсан сонгууль хосолсон тогтолцоогоор  явагдсан. Гэхдээ 2012 онд намын нэрсийн жагсаалт хаалттай, эмэгтэй эрэгтэй нэр дэвшигчийн нэрсийг хэрхэн байрлуулах талаар ямар нэг хуулийн зохицуулалт байгаагүй. Тэгвэл сонгуулийн шинэ хуулийн төсөлд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг хуулиар зохицуулахаар тусгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)

 

НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

1 цаг 4 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

1 цаг 8 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

6 цаг 37 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

6 цаг 37 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин