Э.Батшугар: 1072 хувьцааг амь оруулж, уул уурхайн орлогоос иргэддээ хүргэе

2023-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Нүүрсийг цахимаар арилжиж эхэлсэнтэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого нэмэгдэж манай улсын эдийн засагт статистикийн эерэг үзүүлэлтүүд гарч байгаа. Гэвч энэ нь бодит амьдралд, ард иргэдийн амжиргаанд нөлөөлөхгүй хэвээр байна. Уул уурхайн орлогыг иргэддээ жигд хуваарилахад хамгийн хурдан авах боломжтой арга хэмжээ бол 1072 хувьцааны ангиллыг өөрчилж, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд саналаа хэллээ.

Тэрээр “ 2023 оны эхний дөрвөн сарын инфляц 11.3 хувь байсан. Үүний 42 хувийг хүнсний инфляц эзэлж байна. Ялангуяа махны үнэ замбараагаа алдлаа. Он гарснаас хойш 18 хувиар өссөн байна. 70 сая малтай улсад яагаад ийм асуудал тулж байна гэхээр нийлүүлэлтийн сүлжээ алдагдсан гэж үзэж болно. Шинэ механизм хэрэгтэй байна. Магадгүй бүсчилсэн ХАБ-ууд байгуулаад, зүүн аймгаас баруун аймгууд руу явуулдаг ч юм уу үр дүнтэй механизм хэрэгтэй байна. Дараагийн асуудал 1072 хувьцаа. Эрдэнэс Тавантолгойн хөрөнгийн 3 орчим тэрбум нь ард түмэнд байгаа. Тиймээс 1072 хувьцааг амилуулмаар байна. Амилуулах хамгийн хурдан механизм бол манай Компанийн тухай хуулинд байдаг алтан хувьцаа гэж.  Англиар  preferred share гэж нэрлэдэг. Энэ хувьцаа нь саналын эрхгүй гэхдээ татварын дараах ашгийнхаа тодорхой хувийг хүртдэг. Энэ бол байгалийн баялгийг жигд хуваарилах хамгийн хурдан механизм биш үү гэж хэлмээр байна. Засгийн газраас явуулж байгаа Шилэн ажиллагааг дэмжиж байгаа. Үүнтэй холбогдуулан төрийн өмчит компаниудын тайлан балансыг ил болгомоор байна. Жишээлбэл “Эрдэнэт” үйлдвэрийн вэбсайт руу ороход хаалттай байна. Зарлага, орлого нь мэдэгдэхгүй. Тэгсэн хэрнээ “Топ-100” аж ахуй нэгжийн тоонд ороод байдаг. Банкуудтайгаа адилхан улирал бүр цахим хуудас дээрээ санхүүгийн тайлангаа гаргадаг болмоор байна. Тойргийн асуудал ярихад Сонгинохайрхан дүүргийн 12-р сургуулийн санхүүжилтийг Сангийн яам анхаарч өгөөч. Маш олон хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Сая хонхны баяраар хүүхдүүд сургуульдаа ч тэмдэглэж чадсангүй. Энэ асуудлыг Сангийн яам анхааралдаа авч яаравчлан шийдэж өгөөрэй” гэв.

Эх сурвалж: www.zms.mn

НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

1 цаг 3 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

1 цаг 7 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

6 цаг 37 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

6 цаг 37 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин