Австралийн иргэний 8 914 000 долларыг залилсан гэх П.Энхсайханыг прокурорууд хамгаалдаг гэв үү?

2023-05-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.БАЯР

Монгол Улсын иргэн Пүлжингийн Энхсайхан нь Австралийн иргэн Лим Кен Жинийн үүсгэн байгуулсан ITGM компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.долларыг залилан авсан байж болзошгүй хэргийн талаар Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид хөнджээ. П.Энхсайхан энэ мөнгийг 2011-2013 онд “Компанийн үйл ажиллагаанд зарцуулна” гээд бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан байна. Гэвч тэгээгүй байна. Тиймээс түүнээс мөнгийг юунд зарцуулсан баримтаа танилцуулах, эсвэл буцааж өгөхийг хүсжээ. П.Энхсайхан алийг нь ч тоогоогүй тул арга буюу 2013 оны сүүлчээс хууль хяналтын байгууллагад хандаж эхэлжээ. Энэ таалаар Өдөр тутмын 

Лим Кен Жин УМБГ, АТГ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар гээд мөрдөх байгууллагуудад хандсан байгаа юм. Уг нь Мөрдөх байгууллагууд энэ явдлыг “Гэмт хэрэг” гэж үздэг байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсээс 2014 онд П.Энхсайханд эрүүгийн 201426000510 дугаартай хэрэг үүсгэжээ. Тухайн үед тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтангадас мөрдөн байцаах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Ингээд шалгаж байтал 2015 онд Хан-Уул дүүргийн II прокурорын газрын хяналтын прокурор н.Ганчимэг хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ. Лим Кен Жинийн зүгээс тус прокурорын газрын даргад гомдол гаргасан ч нэмэр болоогүй байна. Тиймээс тэр үеийн Нийслэлийн ерөнхий прокурор Б.Амгаланбаатарт гомдол гаргажээ. Гэвч Б.Амгаланбаатар гомдлыг хүлээж аваад хэрхэн шийдэрлэсэн талаар ямар нэг хариу өгөөгүй байна. 

Дараа нь АТГ-т ханджээ. Учир нь П.Энхсайханы үйлдэлд төрийн албан тушаалтан оролцсон байж болзошгүй нөхцөлүүд байдаг аж. Энэ асуудлаар АТГ-ын мөрдөн байцаагч Ч.Жаргалбаатар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Гэтэл Ч.Жаргалбаатарыг хэрэг үүсгэсэн өдөр нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.Бадамцэцэг “П.Энхсайхан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзах” тогтоолыг гаргасан байна. 

Нэг үгээр хэлбэл, П.Энхсайханы үйлдэл, холбогдлыг тогтоох, мөрдөн байцаах ажиллагаа явагдаад эхлэнгүүт прокурорын шийдвэрээр зогсчихдог аж. Нэг үгээр, түүнийг прокурорууд хамгаалдаг уу гэсэн асуудал босч ирж байна.

Энэ талаар Лим Кен Жин “Хэн нэгэн этгээд шунахайн сэдлээр төрийн зарим ажилтантай хуйвалдаж, гадаадын хөрөнгө оруулагчийн 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.долларыг дээрэмдчихээд байгаа асуудалд анхаарал хандуулж, зохих хууль хяналтын албадаар шалгуулахыг хүсэж байна. Мөн ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын ерөнхий прокурорын анхааралд хүргэх хүсэлтэй байна. Пүлжингийн Энхсайхан нь Улаанбаатар хотын захиргаанд ч юм уу, эсвьэл төрийн дээгүүр албан тушаалд ажиллаж байгаа мэдээлэл байна” хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

1 цаг 3 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

1 цаг 7 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

6 цаг 37 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

6 цаг 37 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин