Х.Баттулга Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдоржтой “хардав” уу?!

2023-05-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Боловсролын сайдаар ажиллаж байсан АН-ын дарга Лу.Гантөмөр Боловсролын зээлийн сангийн асуудалд нэр холбогдсон. Олон нийтийн сүлжээгээр нэлээд жинтэй балбууллаа. Ядаж байхад яр гэдэг шиг намынх нь зарим фракцын зүгээс хотуу үг шидээд уналаа. Тодруулбал, Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгогдоход, дараа нь даргын суудлаа баталгаажуулахад бодитой дэмжлэг үзүүлж ирсэн Х.Баттулгын фракц нүүр буруулж буйгаа бараг л “албан ёсоор” мэдэгдчихлээ. Х.Баттулгын фракцын гол хүмүүсийн нэг З.Энхболд өнгөрсөн пүрэв гаригт цахим сүлжээнд “...Өөрийнхөө тушаалаар өөрийнхөө охинд зээл олгосон нь үнэн бол АН-ын даргаас өөрөө саналаараа огцорсон нь дээр, Гантөмөр өө. Сонгуулиас жилийн өмнө мэдсэн нь сайн болжээ. 180 мянган гишүүнтэй АН-д дарга болчих хүн зөндөө байгаа. Дараагийн сонгуульд амжилт гаргая гэвэл ёс зүйтэй, нэр цэвэр хүн олох хэрэгтэй” гэсэн “мэдэгдэл” хийв. Энэ нь “...АН-ын дарга Лу.Гантөмөр Солонгост Ц.Элбэгдоржтой уулзаж байгаатай холбоотой” гэх мэдээлэл тарав. Үнэхээр ч маргааш нь “...Солонгост уулзсан” гэгдсэн хоёр эрхэм цахим хуудастаа “...Сөүлд байна” гэсэн мэдээллүүдийг оруулсан байв. Лу.Гантөмөр “...АН-ын дарга Л.Гантөмөр болон ҮБХ-ны гишүүдийн Солонгос дахь айлчлалын онцлог нь УИХ-д хэлэлцэгдэх Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Солонгосын СЕХ-ны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна. Энэхүү уулзалтын хүрээнд Солонгосын сонгуулийн үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагддаг, санал тоолох процесс хэрхэн явагддаг, шударга сонгуулийг хэрхэн хийдэг талаар тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос судалж буй юм” гэсэн. Мөн Ц.Элбэгдорж “...Сөүлд өдөр завгүй өнгөрлөө. Европын Холбоо, Испани, Швейцарийн Элчинтэй уулзав. Элэгсэг дотно, ажилч хэрэгч хүмүүс юм. Мөн олон нийт болон парламентын гишүүдтэй ярилцлаа. Хоёр Солонгосын аль нь түрүүлж цаазын ялыг халах юм бол? ...Солонгосын Үндэсний Ассамблейн дарга, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд нар нь багтайгаа уулзацгаав. Энэ оронтой ийм сайхан харилцаатай байгаа нь бидний аз юм даа” гэжээ.

Эндээс АН-ын жирийн гишүүд “...Лу.Гантөмөрийн ирээдүй бүрхэг боллоо” гэж таасан. Харин зарим нь “...Х.Баттулга л Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдоржтой нийлчихлээ гээд “хардаж” байгаа юм” хэмээн тайлбарлаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 106 (7091)

НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

1 цаг 5 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

1 цаг 9 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

6 цаг 39 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

6 цаг 39 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин