Австралийн иргэний 8 914 000 долларыг “туучихсан” П.Энхсайханы хэргийг прокурорууд дардаг уу?!

2023-05-25
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Монгол Улсын иргэн Пүлжингийн Энхсайхан нь Австралийн иргэн Лим Кен Жинийн үүсгэн байгуулсан ITGM компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, 2011-2013 онд 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.долларыг нь аваад буцааж өгөөгүй байна. 

П.Энхсайхан 2011 оны арваннэгдүгээр сарын 4-нд 500 000 ам.доллар, 2011 оны арванхоёрдугаар сарын 2-нд 1 000 000 ам.доллар, 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд 1 000 000 ам.доллар, 2012 оны гуравдугаар сарын 9-нд 665 000 ам.доллар, 2012 оны гуравдугаар сарын 16-нд 840 000 ам.доллар, 2012 оны дөрөвдүгээр сарын 19-нд 930 000 ам.доллар, 2012 оны зургадугаар сарын 4-нд 760 000 ам.доллар, 2012 оны зургадугаар сарын 5-нд 320 000 ам.доллар, 2012 оны зургадугаар сарын 12-нд 939 000 ам.доллар, 2012 оны арванхоёрдугаар сарын 13-нд 460 000 ам.доллар, 2013 оны хоёрдугаар сарын 27-нд 500 000 ам.доллар, 2013 оны тавдугаар сарын 6-нд 650 000 ам.доллар, 2013 оны тавдугаар сарын 20-нд 350 000 ам.долларыг тус  тус Лим Кен Жинээс авчээ.

Энэ мөнгө компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах байсан ч тэгээгүй байна. Лим Кен Жин мөнгөө “нохойн зам”-аар орсныг мэдэж, буцааж өгөхийг хүссэн ч болоогүй аж. Тиймээс 2013 оноос хойш Монголын хууль хяналтын бүхий л байгууллагаар дамжиж 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.доллараа нэхэмжилж явсан ч өнөөг хүртэл ямар нэг үр дүнд хүрсэнгүй. Тэрбээр УМБГ, АТГ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар гээд мөрдөх байгууллагуудыг бүгдийг нь гүйцээсэн байгаа юм. Уг нь мөрдөх байгууллагынхан Лим Кен Жинийн хохирол, П.Энхсайханы үйлдлийг гэмт хэрэг хэмээн үздэг байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсээс 2014 онд П.Энхсайханд эрүүгийн 201426000510 дугаартай хэрэг үүсгэжээ. Тухайн үед тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтангадас мөрдөн байцаах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Ингээд шалгаж байтал 2015 онд Хан-Уул дүүргийн II прокурорын газрын хяналтын прокурор н.Ганчимэг хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ. Лим Кен Жинийн зүгээс тус прокурорын газрын даргад гомдол гаргасан ч нэмэр болоогүй байна. Тиймээс тэр үеийн Нийслэлийн ерөнхий прокурор Б.Амгаланбаатарт гомдол гаргажээ. Гэвч Б.Амгаланбаатар гомдлыг хүлээж аваад хэрхэн шийдэрлэсэн талаар ямар нэг хариу өгөөгүй байна.

Дараа нь АТГ-т ханджээ. Учир нь П.Энхсайханы үйлдэлд төрийн албан тушаалтан оролцсон байж болзошгүй нөхцөлүүд байдаг аж. Энэ асуудлаар АТГ-ын мөрдөн байцаагч Ч.Жаргалбаатар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Гэтэл Ч.Жаргалбаатарыг хэрэг үүсгэсэн өдөр нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.Бадамцэцэг “П.Энхсайхан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзах” тогтоолыг гаргасан байна.

Эндээс харвал одоогоос 8-9 жилийн өмнө П.Энхсайханы маш их хэмжээний хохирол бүхий бусдыг залилан мэхэлсэн үйлдэлд Цагдаагийн байгууллага, АТГ тус бүр дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Харин хоёуланг нь прокурор хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах замаар “дарсан” байна. Тухайн үеийн Хан-Уул дүүргийн II прокурорын газрын хяналтын прокурор н.Ганчимэг, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.Бадамцэцэг нар ийм үйлдлийг хийжээ. Гэвч тэд ердөө л гүйцэтгэгчид байх магадлалтай гэнэ. Юу гэвэл, “Төрдөө шударга ажиллана” гэж тангараг өргөсөн прокурор хүн ийнхүү гэмт үйлдлийг хаацайлж, гэмт этгээдийг илт хамгаалж суугаа нь өөрөө гэмт хэрэг юм. Энэ албан тушаалтны цаана нэр бүхий нэлээд хэдэн албан тушаалтан байж болзошгүйг хохирогч, түүний өмгөөлөгч хэллээ. Тэд “Өөрсдөө цаана нь суучихаад дунд шатны хэн нэгэн албан тушаалтны нэр, гараар шийдвэр гаргуулчихаад сууж байгаа нь ойлгомжтой” гэж байна.

Ер нь бол П.Энхсайханы залилангийн шинжтэй үйлдэл нь маш тодорхой, ойлгомжтой, энэ талаарх нотлох баримтууд хангалттай байдаг байна. Тодруулбал, П.Энхсайхан эхнэр У-гийн хамтаар 9.0 сая шахам ам.доллар залилан авсан үйлдлийн мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан баримтууд байна. Мөн энэ талаар гэрчлэх хүмүүс ч хангалттай. Өөрөөр хэлбэл, П.Энхсайхан дээрх мөнгийг авсан нь хөдөлбөргүй баримтаар тогтоогддог байна. Энэ их хэмжээний мөнгө газрын гаваар ороогүй нь тодорхой учраас хууль хяналтынхан П.Энхсайхан уг мөнгийг хаана, хэзээ, юунд, ямар зорилгоор зарцуулсан бэ гэдгийг л мөрдөн шалгах учиртай юм.

Тэгээд ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Мөрдөн байцаагч, прокурор нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүтэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасан. Гэсэн ч нэр бүхий прокуроруудын нөлөөгөөр 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.доллар залилан мэхэлсэн хэргийг “Байдаг л зүйл” мэтээр үзэж байгаа нь маш ноцтой, хууль бус үйлдэл юм. Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжийн олон заалтыг илтэд зөрчиж, хуулийн байгууллагын ажилтан нь хэн нэгний нөлөөгөөр ажиллаж байж болзошгүй нөхцөл харагдаж байгаа юм. Энгийнээр бодоход л, П.Энхсайханы энэ үйлдэл нь банкны шилжүүлэг, санхүүгийн баримтаар хангалттай нотлогдсон. Тэгэхээр уг мөнгийг яг хаашаа, юунд зарцуулсныг нь тогтоох ёстой гэсэн үг. Гэвч прокурорууд маш тодорхойгүй, битүү утгатай үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосоор иржээ. Нэг үгээр хэлбэл, П.Энхсайханы үйлдэл, холбогдлыг тогтоох,  мөрдөн байцаах ажиллагаа явагдаад эхлэнгүүт прокурорын шийдвэрээр зогсчихдог аж.

Энэ талаар Лим Кен Жин “Хэн нэгэн этгээд шунахайн сэдлээр төрийн зарим ажилтантай хуйвалдаж, гадаадын хөрөнгө оруулагчийн 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.долларыг дээрэмдчихээд байгаа асуудалд анхаарал хандуулж, зохих хууль хяналтын албадаар шалгуулахыг хүсэж байна. Мөн ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын ерөнхий прокурорын анхааралд хүргэх хүсэлтэй байна. Эргээд харахад би анх Оюу толгойн гэрээг байгуулахад Монголд хөрөнгө оруулахаар ирж байжээ. Миний бие өдийг хүртэл шударга ёсонд, тэр тусмаа Монголын хууль хяналтын байгууллагад итгэх итгэлээ бүрмөсөн алдаагүй байна. Өөрөөр хэлбэл, одоог хүртэл Монголд итгэх итгэлээ алдаагүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчдын төлөөллийн хувьд нэг зүйлийг онцгойлон хэлмээр байна. Үнэнийг хэлэхэд бид төсөл хэрэгжүүлээд хэд дахин ашиг олохгүй байж болно. Бүр, алдагдал хүлээж ч болно. Үүнийхээ хариуцлагыг би өөрөө л хүлээх ёстой. Энд эдийн засаг унасан. Төгрөгийн ханш унасан. Үүний бурууг би хэн нэгэнд тохохгүй. Би өөрөө л Монголыг сонгосон учраас хариуцлагаа үүрнэ. Тэр утгаараа, “Бид гадаадын хөрөнгө оруулагч” гээд Монголын төр засгаас давуу байдал нэхээгүй. Үүнийг Монголын төр засаг сайн ойлгоосой. Тиймээс хууль ёсны хөрөнгө оруулалтаа хэсэг бүлэг муу хүний хууль бус үйл ажиллагааны хүчээр дээрэмдүүлмээргүй байна. Монголд миний оруулсан хөрөнгө хууль ёсных учраас бүх зүйл хууль ёсны байгаасай л гэж хүсч байна. Дашрамд хэлэхэд, Пүлжингийн Энхсайхан нь Улаанбаатар хотын захиргаанд ч юм уу, эсвьэл төрийн дээгүүр албан тушаалд ажиллаж байгаа мэдээлэл байна. Хэрэв энэ үнэн бол туйлын харамсалтай” хэмээн ярьсан юм.

 

Үргэлжлэл бий...

ӨДӨДР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин - 2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 104 (7089)

Өнөөдөр сонин  - 2023.05.25 ПҮРЭВ №102 (7661)

Өдрийн сонин – 2023.05.25 ПҮРЭВ №098 (7218)

Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

11 цаг 11 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

11 цаг 23 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

11 цаг 26 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

20 цаг 46 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

20 цаг 46 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин