Мэс заслын сувилагч нар анх удаа чууллаа

2023-05-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАНДИН

Мэс заслын сувилагч нарын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөгөөн "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд  мэс заслын сувилагчийн оролцоо" сэдвийн хүрээнд   болж байна.

Мэс заслын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад сувилагч нарын оролцоог хангах, мэс заслын сувилагч нарын мэдлэг, чадвар, хандлагыг нэмэгдүүлэх  зорилготой тус зөвлөгөөнийг  Эрүүл мэндийн яам, УНТЭ, ГССҮТ, Монгол-Японы эмнэлэг, "Сувилахуйн амьдрал" зэрэг төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж буй юм.

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд үг хэлсэн юм. Тэрээр “Эрүүл мэндийн салбарын хамгийн эрхэм зорилгын нэг бол үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг үзүүлэх явдал. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хүнээс буюу эмч мэргэжилтний мэдлэг, чадвар, харилцааны доголдлоос, тогтолцооны гажуудал буюу удирдлагын зөв менежмент дутагдсанаас, техникийн буюу тоног төхөөрөмжийн хүрэлцээ, чанар, хангалтаас шалтгаалж алдаа гарах нөхцөл бий болж байна. Иймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Эргийн бүсээс “Аюулгүй мэс заслын үйл ажиллагааны хүрээ 2021-2030” хөтөлбөрийг улс орнууд хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн дагуу манай улс ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Мэс заслын тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, мэс заслын тусламж, үйлчилгээний хүртээмж, үйлчилгээ, аюулгүй, цаг алдалгүй тусламж, хүний нөөц, шаардагдах дэмжлэгийг тодорхойлох” зорилгоор нийт 17 эрүүл мэндийн байгууллагыг хамруулан үнэлгээ хийсэн.  Үнэлгээний үр дүнгээс харахад тулд мэс заслын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад оролцоог хангах, мэс заслын сувилагч нарын мэдлэг, чадвар, хандлагыг нэмэгдүүлэх  зайлшгүй шаардлага тулгарч байгаа учир өнөөдрийн энэхүү үндэсний анхдугаар зөвлөгөөнийг хийж байна” хэмээн онцоллоо.

 

Гавьяат сувилагч Т.Сүрэнхай:  Хагалгааны өрөөнд эмч сувилагч нар харцаараа, бие биеэ мэдэрч ажилладаг

 

Мэс заслын сувилагч нарын ажлын онцлог, тулгамдаж байгаа асуудлын талаар Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, клиникийн профессор “Глобал удирдагч” сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал Т.Сүрэнхайгаас тодрууллаа

 

- Та мэс заслын сувилагч нарын анхны зөвлөгөөнд оролцож дуу хоолойгоо хүргэж байгаагийн хувьд юунд илүү анхаарах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Энэ удаагийн мэс заслын сувилагчдын анхдугаар зөвлөгөөнд миний хувьд оюутан бэлтгэж байгаа сургуулиудаа төлөөлөн оролцож байна. мэс заслын сувилагчийн ажил гэдэг цаг хоромтой уралдаж байдаг. Ялангуяа хагалгааны өрөөнд эмч сувилагчид харцаараа, үйлдэл, хөдөлгөөнөөрөө бие биенээ мэдэрч ажилладаг. Түүнийхээ хүчинд ч хүний амь насыг аврахад хурдтай, хариуцлагатай байдал маань эерэгээр нөлөөлдөг. Манай сургуулийн хувьд сувилагчдын хүний нөөцийн хомсдолтой холбоотойгоор сургуульд суралцаж байгаа оюутнуудыг ажлын байран дээр гаргах, хариуцлагатай сургах, түүнийгээ хичээлийн хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлэхэд гол анхаарал хандуулж ажилладаг. Мэс заслын сувилахуйн сургуулийн хөтөлбөрт юуг оруулах нь зүйтэй, амьдралд ямар чадвартай хүмүүсийг бэлтгэж өгөх ёстой юм зэргээр онол болон практик хосолсон санал зөвлөмжөө маргааш болох хамтарсан хуралдаанд дамжуулна гэж бодож байна.

-Улс орон даяар сувилагчийн орон тоо хүрэлцээгүй байгаа гэж ярьж байна. Үүний гол шалтгаан нь таныхаар юу вэ?

-Сувилагчийн боловсон хүчний дутагдалтай байгаад маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ хамгийн гол шалтгаан бол цалин хөлс, нийгмийн баталгааны асуудал юм. Өнөөдрийн сувилагч нарын авч буй цалингийн доод хэмжээ 790 мянган төгрөг байна. Гэтэл энэ нь тухайн айлын амьдралд нь битгий хэл өөрийнх нь зардалд хүрэхгүй байна. Мөн нэгэнт орон тоо дутагдалтай байгаагаас шалтгаалаад ажлын ачаалал ихтэй, хоёр сувилагчийн хийх ажлыг нэг хүн хийдэг. Ингэхээр хоёр хүний ажлыг хавсран гүйцэтгэж байгаагийн нэмэгдлийг ядаж олгох ёстой. Гэхдээ хавсарч хийнэ гэдэг цаашдаа эрүүл мэндэд ч, ажлын чанарт ч нөлөөлөх тул аль болох ачааллыг бууруулмаар байна гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 36 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 54 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 45 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин