О.Сийлэгмаа: Ажлын санал тавьсан ч Боловсролын зээлийн санд очихоос айж байна

2023-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Боловсролын зээлийн санд ажиллаж байгаад орон тооны цомхотгол нэрээр 2022 оны есдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн О.Сийлэгмааг буцаан томилохоор болжээ. 

Тэрээр Боловсролын зээлийн сангаас гадаадын их сургуульд суралцагчдад олгодог сургалтын төлбөрийн зээлийг шалгуур хангаагүй хүмүүст өгдөг, мэдээлэлд ойр улс төрийн хүрээнийхний хамаарлууд зээл авдаг, эргээд шалгуур болзол хангаагүй хүмүүсийн зээлийг үе үеийн Боловсролын сайд нар тушаал гаргаж чөлөөлдөг зэрэг олон асуудлаар шүгэл үлээсэн юм. Тодруулбал, 2013-2022 оны хооронд Боловсрол, шинжлэх ухааны сайд байсан хүмүүс тушаал гаргаж, ойролцоогоор 22 сая ам.долларын зээлийг тэглэсэн. Зээл тэглэлт бол тэр чигээрээ зөрчил гэдгийг мэдээлсэн юм. Гэсэн ч энэ бүхнийг илчилсэн учир ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгээ ч илэрхийлсэн. 

Тэгвэл түүнийг ажилд нь буцаан томилохоор болжээ. Түүгээр ч зогсохгүй БЗС-гийн асуудлыг шалгах ажлын хэсэгт ажиллахыг санал болгосон байна. 

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өчигдөр О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-нд Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан. Асуудлыг зөв болгохын тулд ширээний 2 талд биш ширээний 1 талд суугаад хамт зөв болгох ёстой" гэсэн байна. 

Харин О.Сийлэгмаа сайдын саналаас татгалзсан байна. Тэрээр энэ талаар өөрийн цахим хаягаар дамжуулан олон нийтэд мэдээлжээ. Ингэхдээ "Сайд уучлал гуйсан нь үнэн. Уучлалт гуйсанд баярлалаа. Тэр дайны соёл байх байлгүй дээ гэж харж байсан. Ажлын санал тавьсан ч Боловсролын зээлийн санд очихоос айж байгаагаа
хэлсэн. Тэдэнтэй шүүхдэлцсэн. Одоо ч тэднээс цахимд доромжлол гүтгэлэг ирж л байна. Ажиллаж байхдаа ирүүлсэн, тайлангаа сайдад өмнө нь хүргүүлсэн. Шүгэл нэгэнт үлээсэн. Тохиролцсон зүйл байхгүй" гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

9 цаг 35 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

9 цаг 53 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

13 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

13 цаг 55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

14 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13