Ар гүнт дэх “нууц оффис”-т юу болдог гэчихэв ээ?!

2023-05-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Манай Монгол хүн ам цөөтэй болохоор “...Аль аймаг, сумын хэний хүүхэд, хэн гэдэг хүн, хаана, ямар ажил эрхэлж байна вэ” гэдгийг бүгдээрээ мэднэ. Тэр ч байтугай “..Юу хийгээд хаагуур яваад байна вэ” гэдгийг ч гаргахгүй сайн мэддэг. Түүнийгээ ам дамжуулаад л ярина. Тэгэхдээ “...Монгол жижигхэн шүү дээ” гэцгээнэ. Аймаар тайлбар шүү энэ. Нэг ёсондоо, “...Нууц юм гэж байхгүй шүү” л гээд байгаа хэрэг. Үүнийг шүүхийн, шүүгч нарын тухай ярих гэж жишээлсэн юм. Учир нь дээрх дэл сул “тодорхойлолт”-ууд шүүхийн зарим хүний үйл ажиллагаатай уялдаад байдаг юм. Тэр нь 600 шүүгчтэй шүүх байгууллагын нэр хүндийг унагаж, улмаар шүүхэд итгэх олны итгэлийг “хасах” руу хөтөлдөг. Ер нь болманай шүүх байгууллага олны итгэлийг хураах аргаа нэг олохгүй байх шиг байна. Уг нь амархан. Хуулийн дагуу, шударга ёсыг сахиулаад л ажиллачихад л болно. Гэхдээ энэ нь хэдхэн хүнтэй л холбоотой гэдгийг тодруулах хэрэгтэй. “..Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэж энэ. Нэг хэсэг, хэдхэн жилийн өмнө “...Шүүгч нарын томилгоо нэгэн банкны эзний өрөөнд хийгддэг” гээд л ярьдаг байв. Үнэн, эсвэл худал байсныг хэн ч эцэслэж шийдээгүй. Шүүх, шүүгч нар хараар будуулаад л өнгөрсөн. Тэгвэл яг одоо Монголын нийгмийн хамгийн идэхтэй салбаруудын хүрээнд нэг яриа яваад багагүй хугацаа өнгөрлөө. Тэр нь бас л шүүхтэй холбоотой.

“...Ар гүнтэд нэг сайхан хаус байдаг. Нууц оффис шахуу юм. Тэнд том том албан тушаалтнууд очдог. Экс эрх мэдэлтнүүд ч нийлдэг. Тэнд улс төрийн зарим үйл явцтай холбоотой томоохон аналитик “сургалт” болдог. Шүүхтэй холбоотой зарим шийдвэр ч гардаг. Дандаа тийм ажил хэрэгч байна гэж юу байх вэ. Тэд бас наргина, наадна. Томчуудын наадаан том л доо” гээд л яригдаж байна.

Угтаа энэ мэдээлэл онцгой анхаарал татаж байгаа юм. Эрж сураад дэлгэрүүлбэл үүнээс ч илүү “чих дэлдийлгэж” мэднэ. “...Олны үг ортой, оройн бургаас очтой” гэдэг дээ. Хэвлэлийнхэн бидний хувьд нүдээр хараагүй ч, чихээр мянгантаа сонсдож буй мэдээллийг дамжуулах шаардлагатай тулдаг. Тэгээд ч зарим мэдээллийн хувьд “дэргэд нь лаа бариад зогсох” боломжгүй. Дээрх зүйр үг түүнийг оноосонтой агаар нэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 102 (7087)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2 цаг 27 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2 цаг 30 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

2 цаг 33 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2 цаг 35 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

9 цаг 23 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

9 цаг 28 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

9 цаг 28 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин