УИХ-ын дарга Г.Занданшатар танаа

2023-05-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Шаардлага хүргүүлэх тухай

 

УИХ дээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудал хэлэлцэж буй байдал морин дэл дээгүүр шуурч, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчих зэргээр Монголын ард түмний язгуур хүсэл эрмэлзэл, амар тайван байдлын баталгаа болсон үнэт зүйлд маань ихээхэн хөнгөн гоомой хандаж буй явдлыг таслан зогсоохыг УИХ-ын дарга Г.Занданшатар танаас шаардаж байна.  Үүнд:
Нэг. Хууль санаачлагчийн буюу Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн §21.1 дэх хэсэгт: “1. Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” гэсэн төсөл байсан атал УИХ нь Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхдээ хууль санаачлагчийн өргөн барьсан анхны төслийг хэлэлцэхгүй, дундуур нь өөр төсөл хэлэлцээд эхэллээ. Тухайлбал: хоёрдугаар хэлэлцүүлэг хийхдээ “Улсын Их Хурлын гишүүдийн 76-г мажоритар, 50-г пропорциональ аргаар сонгоно” гэсэн төсөл хэлэлцэж байна. 
Хоёр. “Парламентад суудалтай намуудын дарга нарын саналыг үндэслэж гишүүдийн тоог 152 нь арай олон байгаа тул 126 гишүүнтэй болгох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ. Үүнийг иргэд дэмжиж байгаа болно” гэх мэтээр дэгсдүүлэн тайлбарлах замаар Үндсэн хуулийн §26.1-д “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.” гэсэн заалтыг бүдүүлгээр зөрчлөө. 


Улс төрийн намын дарга нарын санаачилагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг тохиролцох нь байтугай өөрсдийнхөө эрх мэдлийг нэмье гэж парламентын гишүүн хүн ярьдаггүй, санаачилдаггүй, тэр бүү хэл иймэрхүү санал хураалтанд оролцох нь хүртэл хориглосон хэм хэмжээ байдгийг УИХ-ын эрхэм гишүүд өөрсдөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ асуудлыг улам бүр төвөгтэй байдал руу оруулсаар байгааг бид буруушааж байна. 
Зүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн §25.16-д заасан ёсоор “...Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА-ыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” гэсэн Үндсэн хуулийнхаа заалтын дагуу шийдвэрлэх нь зүйтэй байв.Үндсэн хуулийн төслийн 1-р хэлэлцүүлгийн дараа Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалт, үзэл санааны эсрэг МҮОНРТ болон бүх аймагт явагдсан олон хувилбарт ухуулга, суртал нэвтрүүлгийг ард нийтийн санал асуулга биш гэж бид үзэж байна.


Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдод 22 асуулт тавьж, хариулт авсан бөгөөд санал асуулгад оролцогчид 21 асуудлыг нь дэмжиж, нэг асуудлыг буюу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжээгүй. Гэтэл УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох нь арай олдоод байна. Харин 126 гишүүнтэй болгохыг ард иргэд дэмжиж байгаа мэтээр илт худлаа ярьж, иргэд олон нийтийг төөрөгдүүлэн тэдний үнэнийг мэдэх эрхэд халдлаа. 
Гурав. Бидний хэсэг нөхөд холбоогоо төлөөлөн УИХ-аас Үндсэн хуулийн §68.2-т заасан ёсоор “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн 25-р зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан үндэслэлийн дагуу явуулна. “...Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА-ыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” гэсэн Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалыг хэрэгжүүлж ажиллахыг ШААРДАЖ БАЙНА. 
Дөрөв. Үндсэн хуулиа хайр найргүй эвдэн, гурван жил дараалан гар хүрэхдээ хэтэрхий бохир технологи ашиглаж байгаагаас гадна “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 жилийн дотор уг асуудлаар нэмэлт өөрчлөлт дахин оруулахыг хориглоно.” гэсэн Үндсэн хуулийн суурь хэм хэмжээнд хариуцлагагүй хандаж байгаад бид машид эмзэглэж байна. 


Тав. Сүүлийн үед өргөн хэрэглээний барааны болон эмийн үнэ өсч, ард иргэдийн аж амьдрал өдөр ирэх тусам хүндэрч, ядууралд нэрвэгдэх боллоо. Талхны үнэ дунджаар 4000 төгрөг болж, 1 кг махны үнэ 17000-25000 төгрөгт хүрээд байна. Нийслэлийн болон аймаг хотуудын захын хорооллуудад талхыг хувааж, махыг граммаар худалдан авах нь жирийн үзэгдэл болж, ард иргэд ихээхэн бухимдалтай, яахаас ч буцахгүй уур хилэнтэй болсон уур амьсгал ажиглагдаж байна. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, авилгал хээл хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэж буй энэ хэцүү цаг үед Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг зэрэгцүүлэн хэлэлцэж байгаа нь бухимдал дээр бухимдал нэмсэн ажиллагаа гэж бид үзэж байна. 
Зургаа. Үндсэн хууль болон бусад хуулийн заалтуудыг зөрчиж байгаа хэлэлцүүлгээ нэн даруй зогсоохыг Улсын Их Хурлаас шаардаж байна. Хууль зөрчсөн энэхүү үйл ажиллагаагаа зогсоохгүй бол нийт иргэд, ард түмэндээ хандан тэмцлийн бусад хэлбэрийг сонгохоос өөр аргагүй байдалд хүрнэ гэдгээ МЭДЭГДЭЖ БАЙНА.
Иймэрхүү Үндсэн хуулийн бус үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхийг Улсын Их Хурал болон зогсоохыг УИХ-ын дарга Г.Занданшатар танаас шаардаж байна. 

 

НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

1 цаг 52 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

1 цаг 56 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

7 цаг 25 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

7 цаг 25 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин