АН-ын дарга Лу.Гантөмөр “алаагүй баавгайнхаа арьс”-ыг арваад хуваачихсан гэв үү?!

2023-05-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

“...Олоогүй олз”-ыг манайхан“...Алаагүй баавгайн арьс”-тай зүйрлэж цэцэлдэг. “Монгол хэлний их толь”-д ингэж тайлбарлажээ. Гэхдээ энэ зүйрийг Оросын, бас Францын үлгэрч, зохиолчдоос гаралтай гэдэг юм байна. Гэсэн ч бид “...Алаагүй баавгайн арьсыг хуваах” гэдгийг шууд ойлгоно. Хэрэглээд сурчихсан. Тэгвэл өнөөдөр энэ зүйрийг улс төрийн сөрөг хүчин АН-ын дотоодод болж буй үйл ажиллагаатай холбож хэрэглэхээс аргагүй болов. Учир нь утга авцалдаа нь яг нийлж буй юм.

АН-ынхан хэд хуваагдаад хэдэн жил ч болчихсон юм, бүү мэд. Нэг хэсэг нь хоёр жил гэдэг. Нөгөө хэсэг нь таван жил гэдэг. Ямартай ч ингэж эв түнжин муудаж, намаараа шахам улс төрийн тойргийн гадна явж ирсэн. Харин саяхнаас энэ нам их улс төрдөө эргэж ирлээ.

Гэхдээ байраа олох гэж баахан удах бололтой. Юу гэвэл, АН-ын дарга Лу.Гантөмөр салж одоод эргэж намаа бараадаж байгаа олон фракц бүлгийнхээ учрыг олох гэж багагүй мунгинаж буй аж.

Тэрбээр өчигдөр, уржигдархан С.Эрдэнэтэй уулзахдаа өгсөн ам нь АН даяар гэрлийн хурдаар тарлаа. Лу.Гантөмөр “...2024 оны сонгуулийн дараа өөрөө Ерөнхий сайд болж, С.Эрдэнийг УИХ-ын дарга болгоно” гэсэн юм байна. Ийм тохироо хийжээ. Намаар нь л нэг яриа болж байна. Тэр уулзалт дээр нь арлын орноос ирээд АН-аас нэр дэвшиж УИХ-д сууж байсан эрхэм хамт байжээ. Гол нь Лу.Гантөмөр С.Эрдэнэ хоёрын тохироог сонссон АН-ынхан ихэд дургүй байна. Ялангуяа Монгол Улсын дөрөв дэх, тав дахь Ерөнхийлөгч нар, тэдний фракцынхан нэлээд бухимджээ. Уурлаж бухимдсан эдгээр фракцаас “...Лу.Гантөмөрт хариуцлага тооцъё” гэдэг санал гарсан байна.

Гэвч “...Овоо босгоогүй бол шаазгай суухгүй” гэдэгчлэн Лу.Гантөмөр өөрөө зүгээр суухгүй байгаа аж. Тодруулбал, тэрбээр “...2024 оны сонгуулиар ялаад” гэж байгаад л төр, засгийн бүх том албан тушаалыг бүлэг фракцууддаа хуваачихаад байгаа юм байна. Зүгээр ч нэг хувааж хуваарилаагүй гэнэ. Хамгийн гол нь нэг албан тушаалыг нэг биш 4-5 тийшээ амлачихдаг байна. Наад зах нь “..АН-ын генсек болгоно” гэж таван хүнд, “...Хотын даргаар тавина” гээд дөрвөн хүнд амлачихжээ. Энэ мэтээр цувуулаад бичвэл үлдсэн албан тушаал үгүй аж. Уг нь улс төрийн сонгуулийн дүнг ямар ч Ванга таахад хэцүү гэдэг. Тэр тусмаа ялалт, ялагдлыг хэн ч мэдэхгүй. Гэтэл Лу.Гантөмөр аль хэдийнэ “...Бид ялав” болчихоод албан тушаал тараагаад эхэлсэн нь ёстой л “..Алаагүй баавгайн арьс”-ыг хувааж буй явдал болоод байна. Тэр тусмаа албан тушаал бүр дээр арваад “кандидат”-тай болчихсон гэж байгаа юм шүү.

Гэвч “...Монгол жижигхэн” гэдэг нь оргүй үг биш аж. Лу.Гантөмөрийн амлалтыг бүгдээрээ мэдчихээд мань эрийг бүлтэлзүүлээд эхэлсэн байгаа юм. Магадгүй, сонгуулийн “халуун” эхлэхээс өмнө солио сэлгээ яригдаад эхэлж мэдэхээр л болж буй бололтой, АН-ын даргын суудал дээр.

Эх сурвалж:: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 99 (7084)

 

Зочин
АН хэрэггүй дарга сонгожээ
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

1 цаг 51 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

1 цаг 55 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

7 цаг 24 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

7 цаг 24 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин