Европын холбооны Элчин сайд нар Монголд айлчилж байна

2023-05-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз нь Европын холбооны гишүүн орны  Элчин сайд нар болон дипломат төлөөлөгчдийг хүлээн авч албан ёсны айлчлалыг зохион байгуулж байна. Энэхүү айлчлалыг “Европын Өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оноос хойш хийгдэж буй Бээжин болон Сөүлээс Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд нарын анхны айлчлал юм. Энэ үеэр Элчин сайд нар шийдвэр гаргагчид,  иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийх ажээ. Европын холбоо болон түүний гишүүн орнууд Монгол Улстай ногоон эдийн засаг, ой, сэргээгдэх эрчим хүч, шүүх засаглалын шинэчлэл, худалдаа, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг олон салбарт түншлэн хамтран ажиллаж байна.

Элчин сайд Никейз хэлэхдээ: "Монгол Улс, Европын холбооны гишүүн орнууд  газарзүйн хувьд алслагдсан ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээр нэгдмэл байж, зүрх сэтгэлээрээ ойр байдаг. Европын холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг. Тиймээс ч европчууд, бид, Монгол Улсын хөгжлийн алхам тутамд нь итгэл даасан, тогтвортой түнш хэвээр байхыг хүсэж байна. Бид хувийн хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалдаг. Ингэхийн тулд Монгол Улс хөрөнгө оруулагчдад татахуйц таатай нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм” гэлээ.

Европын Холбоо болон түүний гишүүн орнууд тавдугаар сарын 14-ний Ням гаригт Сүхбаатарын талбайд Европын өдөрлөг арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Тус өдөрлөгийг зорин ирсэн хүмүүс Европын холбоо болон түүний гишүүн орнуудын тухай, түүх урлаг соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, мөн  тогтвортой хөгжлийг дэмжин Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах боломж бүрдсэн юм.

Тавдугаар сарын 14-17-ны хооронд хийгдэх энэхүү айлчлалын хүрээнд Элчин сайд нар Монгол Улсын Их Хурлын дарга болон салбарын сайд нартай уулзалт хийж олон талт уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэж санал солилцох юм.

1950 оны тавдугаар сарын 9-ний өдрийн “Шуманы тунхаглал” нь Европын холбоо үүсэх болсон үндэс суурь бөгөөд жил бүр энэ өдрийг “Европын Өдөр” хэмээн тэмдэглэх болжээ. Дэлхий даяар Европын холбооны төлөөлөгчийн газрууд энэ өдрөөр Европын холбоотой танилцах, туршлага солилцох олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж өргөнөөр тэмдэгэлэн өнгөрүүлж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

10 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

8 цаг 22 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

8 цаг 22 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

22 цаг 38 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

22 цаг 55 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Өчигдөр 11 цаг 35 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Өчигдөр 11 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Өчигдөр 11 цаг 18 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13