Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчилна

2023-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад ирэх долоо хоногт айлчилна.  Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тавдугаар сарын 19-21-ний хооронд Японы Хирошима хотод "Их 7"-гийн уулзалтад оролцож, дараа нь Монгол Улсад айлчилна гэж эх сурвалж мэдээллээ.

Энэхүү айлчлал нь 2011 оноос хойш хоёр орны хооронд хийж буй дээд хэмжээний айлчлал болох юм. Учир нь, 2011 онд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл БНФУ-д айлчилснаас хойш хоёр тал өндөр дээд хэмжээний айлчлал хийгээгүй юм. Энэ утгаараа хоёр орны цаашдын харилцаанд чухал ач холбогдолтой айлчлал болно гэж судлаачид үзэж байна.

Францын Ерөнхийлөгчийн айлчлалаар талууд ураны олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлд тодорхой яриа хэлэлцээ хийнэ гэсэн хүлээлт бий. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Атомын цахилгаан станц Монгол Улсын хувьд шинэ сэдэв. Нэлээд нухацтай судлах хэрэгтэй. Би эрчим хүчний судалгааны хүрээлэнг судлаад танилцуул гэсэн байгаа. Францын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна гэж байгаа. Энэ талаар Засгийн газар тухайн үед нь ярина. Одоо үр дүн гараагүй байхад ярьж болохгүй байна" гэсэн билээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

3 цаг 15 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

3 цаг 18 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

5 цаг 55 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

5 цаг 59 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

11 цаг 29 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

11 цаг 29 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин