Байр, суурь

2023-05-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулжээ.  Мөн УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг тойрог бүртээ танилцуулан ажиллаад ирсэн. Энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын байр суурийг хүргэе.

Г.Занданшатар: Гишүүдийн тоог 108 болгох  боломжтой гэсэн саналтай байна

-Иргэдийн олонх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа боловч 152 болгохыг дэмжихгүй.  Харин 108 хүртэл нэмэх боломжтой гэсэн.   Мөн сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг бүрэн дэмжиж байгаа нь олон намын төлөөлөлтэй, хүчтэй сөрөг хүчинтэй, олон ургальч үзэл бодлыг илэрхийлсэн парламенттай байхыг хүсч буйн илэрхийлэл юм. Гэхдээ жагсаалтаар парламентад орох хүмүүсийн сонголтыг намууд зөв хийхгүй бол авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим нэг хүмүүс жагсаалтаар халхавч хийх вий хэмээн хардаж буйгаа иргэд хэлж байна. Мөн парламентад нийгмийн бүлгийн төлөөллүүдийг тэгш оролцуулах замаар ардчиллыг бэхжүүлж, хөгжүүлэхийг чухалчлан дэмжих саналтай иргэд багагүй байлаа. Цар тахлын болон эдийн засгийн бусад хүчин зүйлээс хамаарч иргэдийн ахуй амьдрал дордсон учраас шүүмжлэл, бухимдалтай иргэд их байна.  Тиймээс  эдийн засгийн нөхцөл байдал сэргэж,  эхний улиралд өсөлт 7.6 хувьд хүрсэн бол оны эцсээр 7-8 хувийн өсөлттэй байх төлөвтэй. Энэ өсөлтийг ард иргэдийн амьдралд бодитоор хүргэж, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх бодлогыг УИХ баримталж ажиллана. Мөн Үндэсний баялгийн санг байгуулж, байгалийн баялгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгох асуудлыг УИХ-ын яаралтай хэлэлцэж, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлнэ.

Д.Тогтохсүрэн: Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг дэмжихгүй байна

-Орон нутагт ажиллаад ирлээ. Иргэд нэлээд бухимдалтай байна. Нэгдүгээрт, энэ жил цаг агаар нэлээд хүнд байсан.  Хоёрдугаарт,  үнийн өсөлт өндөр байна. Энэ нь иргэдэд бухимдал үүсгэж байна. Гуравдугаарт, сүүлийн үед амтай бүхэн 76 гишүүнээ муулсаар байгаад 76 луйварчин, хулгайч байгаа юм шиг ойлголт нийгмийн сэтгэл зүйд бий болчихож. Тиймээс иргэд бухимдал ихтэй байна, Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэд дургүй байна. Ойр ойрхон өөрчилж байна гэж байна. Гол нь тоо нэмээд өөрчлөлт гарах уу гэдэг асуудлыг тавьж байна. Пропорцианаль тогтолцоог оруулаад өөрчлөлт гарах уу, одоо байгаагаас эрс өөр болж чадах уу гэж байна. Холимог тогтолцоог бол дэмжиж байна. Гэхдээ намын нэрийн ард муу нэртэй хүмүүс нуугдахгүй шүү гэдэг зарчим ярьж байна. Тооны тухайд 152-ыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг хэсэг нь дэмжихгүй, нэг хэсэг нь нэмсэн ч бага нэммээр байна гэдэг саналууд иргэдийн уулзалт дээр гарч байна.  Энэ талаар намын бүлэг хуралдана, ярилцана. Дараа нь байнгын хороод, чуулган хуралдана. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг мөн хуралдана.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 97 (7082)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

3 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

3 цаг 16 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

5 цаг 52 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

5 цаг 56 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

11 цаг 26 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

11 цаг 26 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин