Т.Доржханд: Гишүүдийн тоог нэмснээр, тэдний эрх мэдэл нь багасна

2023-05-12
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.

 

- УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг Үндсэн хуульд оруулж батлахаар ярьж байна. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж, ажлын хэсэгт нь багтаж байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн давуу болон сул тал нь юу вэ?

-Би УИХ-ын гишүүний хувьд тогтолцооны өөрчлөлт  болон УИХ-ын төлөөллийн чадавхийг нэмэгдүүлэх асуудлыг хоёр жил ярьж байна. УИХ-ын гишүүний тоог өсгөхгүй л юм бол өнөөдрийн энэ авлига, хулгай буурахгүй. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкаар зогсохгүй дахиад өөр банкны хулгай гарна. Нүүрсний хулгай зогсохгүй. Цаашлаад  зэсийн  гэхчлэн өөр хулгайнууд гарч ирнэ. Үүнд хяналт тавих боломж байхгүй юм байна.  Өнөөдөр авлига, хулгайтай байсан цагт  Монгол Улс хөгжих боломжгүй. Цалин, тэтгэврийнхээ асуудлыг шийдэх боломж байхгүй. Хөгжлийн асуудал ярих бүр ч боломж байхгүй юм. Гэтэл 76 хулгайч байна. Тоог нь цөөлөх хэрэгтэй гэхчлэн зориудаар иргэдийг  турхирч байгаа байдал өмнө нь ч байсан. Одоо ч байна. Сүүлийн 30 жилд судлаач мэргэжилтнүүд, туршлагатай парламентчид энэ өөрчлөлтийг хийе гэсэн ч чадаагүй. Одоо үр дүнг нь  бүгд амсаж харж байна. Хулгайг ил болгож болно. Хулгайчдад хариуцлага тооцож болно. Гэхдээ энэ хулгай үүсээд байдаг тогтолцоогоо өөрчлөхгүй бол өнөөдрийн энэ нөхцөл байдал 10 жилийн дараа ч 20 жилийн дараа ч 30 жилийн дараа ч хэвээрээ байна. Иймээс   тогтолцоогоор нь өөрчилье. Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх байдлаар нэг гишүүний эрх мэдлийг буулгах хэрэгтэй. Нийгмийн бүх талын төлөөллийг оруулж ирж байж парламент өөрөө ардчиллаа хамгаална. Авлига, хээл хахуулийг хязгаарлана. Хөгжил ярьдаг болно. Үр дүнд нь Монгол хожно.

-Засгийн газрын оруулж ирсэн төсөлд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоог манай улс өмнө нь туршиж байсан. Энэ удаагийн өөрчлөлтөөр ямар дэвшил гарна гэж бодож байна?

-Орж ирсэн төслөөр 50 хувь нь пропорциональ тогтолцоо буюу улс нэг тойрог байя гэж байгаа юм. 76 жижиг тойргийг санхүүжүүлсээр байгаад монголчууд өнөөдөр 33 их наядын өрөнд орчихлоо шүү дээ.  Тиймээс Монгол Улс нэг тойрог болоод УИХ-ын гишүүн нь зөвхөн тойрогтоо хөрөнгө оруулалт татаж, байшин барьдаг, тууз хайчилдаг, алга ташуулдаг байдлыг халъя.  Улс орныхоо хөгжлийн асуудал, тухайлбал цахилгаан станц, төмөр зам, хил гааль, боомт, дэд бүтэц зэрэг тэргүүлэх салбарууддаа хөрөнгө оруулъя. Иймийн тулд пропорциональ элемент хэрэгтэй.  Ядаж парламент дээр 50 хувь нь бодлого ярьдаг байж,тэнцвэрээ хангана. Үр дүнд нь бид төсвөө алдагдалгүй батлах боломжтой болно. Алдагдалгүй төсөв баталдаг болчихвол  өндөр хүүтэй өр зээл  авах шаардлагагүй болно. Монгол Улсын зээлжих зэрэглэл өснө. Ингэснээр Хөгжлийн банкнаас, ЖДҮХС, төрийн аль эх үүсвэрээс хямд эх үүсвэртэй зээл авах шаардлага хувийн секторт байхгүй болно. Эсрэгээрээ хувийн сектор олон улсаас болоод дотоодоосоо хямдхан эх үүсвэр татах боломжтой болох юм. Ингэж байж хувийн сектор тэлж, үр дүнд нь зах зээлийн нийгэм ажилладаг. Ингэж  иргэд нь орлоготой, тодорхой түвшний мэдлэгтэй болох юм бол ардчилал өөрөө бэхждэг.  Энэ бол дэлхийн түүх юм. Иймээс эдийн засаг, тогтолцооны асуудал чухал. Энэ 152 гишүүнтэй болно гэдэг нь маш чухал. Энэ бүхэн судлаачдын байр суурь. Одоо бид судалгаа, бодлого, судлаачдынхаа дүгнэлт дээр үндэслэж, шийдвэр гаргах цаг нь болсон.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлснээр зардал нэмэгдэнэ.Эдийн засгийн ачааллыг даахгүй гэдэг шүүмжлэлд ямар хариулт өгөх вэ?

-Надад цалин авдаг жолооч, тусгай хангамж байхгүй.  Жижигхэн өрөөнд ажилладаг. УИХ-ын гишүүн нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгч, нэг туслахтай тавуулаа ажилладаг. Сарын зардал 10 сая төгрөг. Үүнийг 76 гишүүнээр үржүүлээд нэг жилээр нь тооцвол 10 тэрбум төгрөг. Гишүүдийн тоог 152 болговол  зардал  20 тэрбум болно. 10 тэрбум төгрөгийн илүү зардал гарах гээд байна. Энэ бол мөнгө их мөнгө. Гэхдээ уучлаарай. УИХ нь хангалттай хяналтаа тавьж чадаагүйгээс болоод 20 тэрбум биш 200 тэрбум биш хоёр их наяд төгрөгийн хулгай Хөгжлийн банкинд гарсан шүү дээ. Иргэдээ төлөөлөөд парламент нь хяналт тавих ёстой. Тэр үүрэг хаана байна. Хийгдээгүй байгаа биз дээ. Яагаад гэвэл гишүүдийн тоо цөөхөн байна. Дараагийн том хулгайг бүгд мэдэж байгаа. Нүүрсний хулгай хоёр их наяд биш. 40 их наядынхаа орлогыг хилийн цаана алдчихсан шүү дээ. Үр дүнд нь ам.долларын нөөц байхгүй. Ханш, инфляцаа алдчихсан. Эдийн засаг  нь маш том дарамттай. Гэтэл 10 тэрбум төгрөг хэмнэх тухай ярьж байхад зөвхөн нэг төрийн өмчийн компани буюу Хөгжлийн банкинд  хоёр их наяд, төрийн өмчийн компани буюу Засгийн газрын доор ажилладаг “Эрдэнэставантолгой” гэдэг компанид 40 их наядын орлогоо алдчихаад байна шүү дээ. Үүнтэй харьцуулахад 10 тэрбум бага мөнгө. Жаахан мөнгө хэмнэх гэж байгаа гэсэн мөртөө нөгөө талдаа маш их хулгай, авлигыг хязгаарлаж чадахгүй хянаж чадахгүй өнгөрүүлээд байгаа нь энэ давжаа парламентын зовлон юм. Ийм асуудлууд байгаа учраас Монголчууд бие биедээ итгэх хэрэгтэй. Хэрэв өнөөдрийн системээрээ өөрчлөхгүй бол авлига, хулгай буурахгүй. Бодлого, хөгжлийн асуудал байхгүй. Таны бодит цалин, таны авдаг тэтгэвэр хэвээрээ л байна. Уурласан, бухимдсан, ирээдүйдээ итгэлгүй ийм нийгэм хэвээрээ л байх болно. Тиймээс мэргэжилтнүүд,залуучууд, ирээдүйдээ итгээд өөрчлөлтийг зоригтой хийх цаг нь болсон.

-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна. Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүний хувьд  хоёр жил гаруй хугацаанд Монгол Улсынхаа 21 аймаг, 9 дүүрэг, 200 хороо, 170 гаруй сумдын иргэдтэй очиж уулзсан. УИХ-ын гишүүдээс магадгүй би ганцаараа тэгж уулзсан байх. Иргэдтэй уулзахад тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж байна. Харин парламентын гишүүдийг 152 болгоно гэдэгт эргэлзэж байгаа хүмүүс байна.  Гэхдээ яагаад авлига хулгай бий болоод байгаа юм. Яагаад таны амьдрал дээшлэхгүй байгаа юм. Ямар ч сайхан бодлого яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ гэдгийг нь иргэдэд маш энгийн байдлаар тодорхой тайлбарлахаар бүгд ойлгож байна. Бүгд дэмжиж байна. УИХ-ын гишүүдэд хандаж, хэрэв та УИХ-ын мандат аваад иргэдээ төлөөлж байгаа юм бол энэ том эрх ашиг дээрээ нэгдэж иргэддээ зөв мэдээллээ өгөөч. Хувийн эрх ашиг, намын эрх ашгаа хойш тавиад улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавихыг  уриалж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 95 (7080)

 

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
bayusj
Энэ байнга худал арьж, ард түмэнг молигодоно. Соёлгүй хувцасласан гээд ажлын газарт нь оруулаагүй гэсэн. Гишүүн цалин их гээд хүүгээ гишүүн болгоно гэнэ. Яанаа? Хүү нь блловсролын санг тэтгэдэг гэнэ. Хүн хүнээ хайрлахыг үзэж чадахгүй. Бас алагч үзэлтэй.
Зочин
ДОРЖХАНД ГИШҮҮНЭЭ ГИШҮҮНИЙ ТООГ НЭМЖ ЭЛДЭВ АМЬТД ЫГ ИХ ХУРАЛД ОРУЖОАХ ГЭЖ ЭРВААТАЖ БАЙХААР ЯДАРСАН АРД ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ БАНКНЫ ХҮҮГ БУУЛГАХ ТАЛААР ДОРИВТОЙ ХУУЛЬ САНААЧЛААЧ ЧАЛАХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР ЗАЙЛДАА ХӨӨӨӨ
Төв Азийн орнууд болон Японы  анхны дээд хэмжээний уулзалт

Төв Азийн таван орон болон Японы удирдагч нарын уулзалт арванхоёрдугаар сарын 18-20-нд  Токиод болж өнгөрсөн. Энэ уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явц шинэ эрч хүч авч буй Төв Азийн өнөөгийн чиг хандлагын хүрээнд онцгой ач холбогдолтой Стратегийн түншлэлийн шинэ үе шат болж байгааг  хэвлэлүүд мэдээлж байна.

Өчигдөр 19 цаг 30 мин
ЧУУЛГАН: Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг  батлав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.26/-ийн хуралдаанаар Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Өчигдөр 14 цаг 39 мин
Монгол Улсын Усны нөөцийн зөвлөл хуралдаж байна

Монгол Улсын Усны нөөцийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, төлөвлөлтийг сайжруулахад чиглэсэн 11 судалгааны ажлын тайланг хэлэлцэнэ.

Өчигдөр 14 цаг 37 мин
Д.Трамп Казахстан, Узбекистаны удирдагч нарыг G20 дээд хэмжээний уулзалтад урив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Казахстан, Узбекистан улс 2026 онд Флорида мужийн Майами хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урилга хүлээн авах болно гэж мэдэгдэв. Тэрээр энэ талаар Truth Social олон нийтийн сүлжээндээ бичжээ.

Өчигдөр 14 цаг 33 мин
Parliamentary Committee Reviews Draft Resolution to Increase Mongolia’s Benefits from Oyu Tolgoi

The Economic Standing Committee of the Parliament discussed a draft parliamentary resolution on December 23, 2025, aimed at safeguarding Mongolia’s national interests and increasing the country’s benefits from the operation of the Oyu Tolgoi group of deposits.

Өчигдөр 14 цаг 32 мин
Монгол Улсад 2026 онд болох аялал жуулчлалын нэгдсэн цагалбар

Монгол Улсад 2026 онд соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар танилцууллаа.

Өчигдөр 13 цаг 33 мин
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

Өчигдөр 13 цаг 27 мин
УИХ дарга уурхайчдад ойн баярын мэнд хүргэв

Монголын уул уурхайн салбарын үүсч хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр /2025.12.25/ тохиож байгаа ба УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Их Хурлын дарга Н.Учрал “Эдийн засгийг нуруундаа үүрч яваа, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн уул уурхайн салбарынхан, уурхайчдадаа түүхт ойн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэж тус салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Өчигдөр 13 цаг 26 мин
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат гэж хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилсон.

Өчигдөр 13 цаг 25 мин
Чуулган: Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад Улсын Их Хурлын 73 гишүүн хүрэлцэн ирснээр 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Өчигдөр 13 цаг 23 мин