Онгоцны шатахууныг хямдруулах онцгой зохицуулалттай хууль

2023-05-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Улсын их хурлын намрын чуулганаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнэ буюу хил үнээс 74-77 хувиар шууд хамаардаг.

Монгол Улсад онгоцны түлшний үнэ 2019 оны байдлаар бусад оронтой  харьцуулахад дунджаар 28.8 хувиар өндөр үнэтэй байна. Үүнээс шалтгаалж мөн онд дотоодын иргэний агаарын тээвэрлэгчид нийт хэрэглээний 43 хувийг дотоодод, 57 хувийг гадаад улсад сумласан. Мөн гадаад улсын агаарын тээвэрлэгч компаниуд өөрийн онгоцоо зайлшгүй тохиолдолд манай улсад сумлаж байгаа юм. Тэгвэл хуулийг шинэчилсэн гол концепци нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсад агаарын тээвэр хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэхийг зорьж байна. Мөн олон улсын болон үндэсний стандартад нийцсэн, зах зээлийн үнэтэй өрсөлдөхүйц, найдвартай эх үүсвэрийг бий болгох, олон улсын болон орон нутгийн нислэгийн зардлыг хямдруулах боломж бүрдэх ач холбогдолтой гэж хууль санаачлагчид тайлбарласан. Тодруулбал, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын менежментэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буй юм. Оны эхнээс хэрэгжиж эхлсэн энэхүү хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.

 

-Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь газрын тосны бүтээгдэхүүний олон улсын биржийн үнийг судлах, импортлогчийн нийлүүлэгчээс худалдан авах үнийг хянах.


-Газрын тосны боловсруулах үйлдвэр гэж газрын тос, нүүрс, нүүрс-устөрөгчийн нэгдлүүдийг энгийн болон гүн боловсруулалтын аргаар бүтээгдэхүүн гаргаж авах зориулалт бүхий байгууламжийн цогцолборыг хэлнэ.


-Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн нэрлэгийн явцад гарсан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, эсвэл дараагийн шатны боловсруулалтад орох нүүрс-устөрөгчийн химийн нэгдлүүдийг дайвар бүтээгдэхүүн гэнэ.


-Газрын тосны бүтээгдэхүүний нөөц нь улсын болон компанийн нөөцөөс бүрдэнэ.


-Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээ, туршилт хийх итгэмжлэгдсэн лабораторитой байна.


-Үйлдвэрлэх бүтээгдэхүүн дэх түүхий эдийн орц, найрлага, хувь хэмжээ, боловсруулалтын аргыг тусгасан үйлдвэрлэгчийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаар батлуулсан технологийн стандарт.


-Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдагч, бүтээгдэхүүн хадгалж байгаа этгээд дахин ашиглахаа больсон агуулах, сав, тоног төхөөрөмжийг зайлуулах, газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдлийг цэвэрлэх, газрыг тэгшилж хөрсийг хэвийн байдалд оруулан хүний эрүүл мэнд, байгаль орчинд хоргүй болгож нөхөн сэргээж ургамалжуулна.


-Бүх төрлийн шатахууныг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр импортлох бөгөөд импортлогч олон улсын стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлоно.


-Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан агаарын хөлгийн түлшнээс бусад бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 88 (7073)

 

НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2 цаг 36 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2 цаг 40 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

8 цаг 10 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

8 цаг 10 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин