“Таван Ш” ажиллагааг хэн, хэн удирдаж байгаа вэ?

2023-04-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Засгийн газраас авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг өнгөрсөн хоёрдугаар сард эхлүүлсэн. Түүнээс хойш авлигын эсрэг акциуд өрнөсөөр байна. “Шүүр”, “Шүгэл”, “Шувуу”, “Шилэн”, “Шилжүүлэн авах” зэрэг ажиллагааг хэн хэн удирдаж, ажлын хэсэгт ямар хүмүүс багтаж байгаа, мөн одоогоор ямар үр дүн  гарсныг тоймлон хүргэе.

 

1.“Шүүр” ажиллагааг  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахалж байна.  Ажлын хэсэгт Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, ТАЗ Д.Баатарсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Сангийн яам Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, ХЗДХЯ –ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нарын  16 хүн багтжээ. "Шүүр" ажиллагаа нь төрийн болон төрийн өмчит компанид хийсэн хууль бус томилгоотой холбоотой зөрчлийг арилгахад чиглэж буй юм.  Энэ хүрээнд 6000-8000 албан хаагчтай холбоотой асуудал хөндөгдөж байгааг ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгалан хэлсэн.  Улмаар 187 хүнийг ажлаас чөлөөлснөөр ажиллагаа үргэлжилж байна.

 

2.“Шилжүүлэн авах” ажиллагааг мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахалж байна. Ажлын хэсэгт хуулийн байгууллагынхан багтаж буй.  Энэ ажиллагааны хүрээнд оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах, гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэхээр болсон юм.  Хэрэв оффшор бүсээс мөнгө оруулж ирвэл чамгүй хөрөнгө болно гэдэг.

 

3. “Шувуу” ажиллагааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт даатгасан. Ажлын хэсгийн хувьд яг хэн хэн багтаж байгаа нь тодорхойгүй, хуулийн байгууллагын удирдлагууд гэсэн ерөнхий мэдээлэл өгөв.  Энэ хүрээнд одоогоор Монголоос зугтаад таван жил болсон Т.Бадамжунайг эх оронд нь авч ирээд байна. Түүний гадаад пасспортыг хүчингүй болгож, дансыг нь царцааснаар Филиппин улсаас авч ирж, хуулийн байгууллагынхан шалгаж байна.   Т.Бадамжунайгийн араас хоёр ч монгол иргэн өөрсдийн хүсэлтээр ирж шалгуулж байгаа гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн.  Мөн “Шувуу” ажиллагааны хүрээнд ойрын хугацаанд 20 орчим хүнийг авчрахаар ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг,  “Тавантолгой төмөр зам” ХК-ийн захирал асан Н.Удаанжаргал нарын нэр жагсаалтын эхэнд бичигдэж байна.Гадаадад оргон зайлсан иргэний талаар өгсөн мэдээлэл нь батлагдсан иргэнийг 10 мянган ам.доллараар урамшуулахаа мөн Засгийн газраас зарласан билээ.

 

4. “Шилэн” ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хариуцаж байна. Тухайлсан ажлын хэсэг гараагүй бөгөөд ерөнхийдөө яамны бүтэц бүрэлдэхүүн бүхэлд нь хариуцаж байна.  Тус ажиллагааны хүрээнд  Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлдэгч нарын мэдээлэл, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийн бүтэц бүрэлдэхүүн, цалингийн хэмжээ олон нийтэд ил болсон. Түүнчлэн "МИАТ", "Хөгжлийн банк", "Эрдэнэс Монгол" компанийн охин компаниудыг мэдээллийг shilen.gov.mn-д байрлуулжээ.  Өчигдөр Н.Учрал сайд мэдээлэл хийж, байрны түрээсээрээ хамгийн их ашиг олдог төрийн өмчит  газруудын мэдээллийг ил болгов.  Энэ жагсаалтыг Хавдар судлалын үндэсний төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Засгийн газрын автобааз, “Чингис хаан” ОУНБ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэсэн таван байгууллага тэргүүлжээ.

 

5. “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна. Ажлын хэсэгт, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлого, хурдасгуур төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар багтжээ.  “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгийнхэн “1111” төвтэй хамтран мэдээлэл авч, нягтлан шалгаж ажиллаж байгаа юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 82 (7067)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

54 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

57 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

3 цаг 34 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

3 цаг 37 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

9 цаг 7 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

9 цаг 7 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин