С.Оюун: Хэрэгсэхгүй болгосон нь зөв

2023-04-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

С.Зориг агсны төрсөн өдөр тохиож АН-ын гишүүд болон талийгаачийн төрөл төрөгсөд түүний хөшөөнд цэцэг өргөж, дурслаа. Энэ үеэр төрсөн дүү С.Оюун "Өнөөдөр миний ах Санжаасүрэнгийн Зориг 61 нас хүрэх байлаа. Төрсөн өдрөөр нь Зориг сангийнхан, найз нөхөд нь хөшөөнд нь цэцэг өргөдөг. Харамсалтай нь бас хэргийн талаар ярьдаг. Би гадаадад амьдарч байгаа, цөөн хэд хоног ирсэн. Алсаас мэдээ сонссон, уншсан. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж бодож байгаа. 2016 оны 9, 10 дугаар сард анх энэ хэрэг шүүх рүү явах болж байгаа, хэргийн материалтай танилцаж болно гэсний дагуу танилцаж байсан. Анхан шатны шүүх хурал 2016 оны арванхоёрдугаар сард болсон. Тэр үед итгэл үнэмшилгүй байна гэдгийг хэлж байсан. Гол нь бүх хавтаст хэргийг төрийн нууцад аваад, шүүх хурлыг хаалттай явуулсан учраас бид гэр бүлийн зүгээс эсэргүүцээд оролцоогүй. Эргэлзэж байгаагаа хэлж байсан.  Хамгийн гол нь төрийн нууц гээд яагаад итгэл үнэмшилгүй байгаагаа хэлж болдоггүй байсан. Энэ хэргийг нууцаас гаргах ёстойг УИХ-ын тусгай хяналтын дэд хорооноос шаардаж байсан. Харамсалтай нь энэ хэрэг гурван шатны шүүхээр шийдэгдэж, хүмүүс шоронд орсон нь хэлмэгдсэн гэж боддог. Хэргийн материалыг нууцаас гаргах асуудлыг хоёр, гурван жилийн өмнө Нямдорж гишүүн урагшлуулсан. Манай өмгөөлөгч ч анхнаасаа нууцаас гаргах шаардлагыг тавьж байсан. Нууцаас гаргаж байж үндэслэл байна уу гэдгийг мэднэ. Хэдийгээр материалыг нууцаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан ч прокурор дээр шат шатандаа хэрэгжиж дуусаагүй, үүнийг хэрэгжүүлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд, энэ хэргийг захиалсан, гүйцэтгэсэн хүнийг илрүүлж чадахгүй олон жил явлаа. Бидний зүгээс сүүлдээ хүнийг битгий хэлмэгдүүлээсэй гэж бодож байсан. Хэрэг гараад 25 жил боллоо. Бидний хувьд насан туршдаа гомдолтой байна, илрүүлээсэй гэж дотроо маш их хүснэ. Гэхдээ хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй. Хууль хяналтын байгууллагынхан үргэлжлүүлээд учрыг нь олохын төлөө явах л ёстой. Энэ хэрэг буруу явж байна, шударгаар явах ёстой, хэлмэгдэлт байх ёсгүйг хэлж Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ сайд нар тууштай явсанд дотроо баяртай байдаг" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

1 цаг 2 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

1 цаг 5 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

3 цаг 42 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

3 цаг 45 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

9 цаг 15 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

9 цаг 15 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин