“...Долдугаар сарын 1”-ний хэргийг дахин шалгах уу?!

2023-04-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

С.Зоригийг хөнөөсөн хэрэг задрах бололтой. Буруутаад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаад хэрэг хүлээлгэсэн болж таарсан. Хэрвээ “...Энэ хоёр хүн буруутай нь нотлогдохгүй байна” гэсэн мөрдөгчийн саналыг прокурор баталгаажуулбал шүү дээ. Тэгснээр С.Зоригийг хөнөөсөн хэргийг үйлдсэн этгээд болоод захиалагчийг шинээр “тодруулна” гэсэн үг. Нөгөө талаар хэрэгт хяналт тавьж байсан прокурор, хэргийг шүүсэн шүүгч нарын асуудал ч сөхөгдөхийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь ямар зорилгоор дээрх хоёр хүнд хэргийг үүрүүлсэн бэ гэдэг маш ноцтой юм. Тэгэхээр улстөрчдийн оролцоо бас гарч ирнэ.

С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй тун төстэй “сценар”-аар шийдэгдсэн нэг хэрэг байдаг. Тэр нь “...Долдугаар сарын 1”-ний хэрэг. Таван хүн амиа алдсан. Тэдний дөрөв нь буудуулсан гэдэг. Уг нь энэ хэрэг 2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалттай холбоотой. Саналын дүнг эсэргүүцсэн ултөрчдийн “манлайлал”-аас үүдэлтэй гэдэг. 2008 оны зургадугаар сарын 30-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болж тухайн үеийн МАХН 41, АН 29, бусад нь дөрвөн суудал авсан.  АН, БНН, Иргэний эвслийн удирдлагууд “...Эрх баригчид луйвардлаа” гэж мэдэгдсэн. Маргааш нь буюу долдугаар сарын 1-ны үдээс өмнө Сүхбаатарын талбайд дээрх улс төрийн хүчнүүд цуглаан зохион байгуулсан. Ингэж тэр үймээний суурь тавигдсан байдаг. Харин хэрэг явдлын дараа уг үймээнийг зохион байгуулсан гэгддэг улстөрчид ямар нэг хариуцлага үүрэлгүй үлдсэн байдаг. Харин цагдаагийн хэдэн дарга л ял үүрээд өнгөрсөн. Энд нэг анхаарал татах зүйл байдаг. Үймээний үеэр хүний амь хөнөөсөн гэгдэж шалгуулж байсан цагдаагийн алба хаагчдын үйлдэл нь тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосон. Энэ нь үймээний үеэр амиа алдсан хүмүүсийг хэн хөнөөсөн нь тогтоогдоогүй гэсэн үг. Үнэхээр ч цагдаагийнхан уг хэргийг хүлээгээгүй байдаг. Мөн тухайн үеийн Ерөнхий сайд “...Хэрвээ цагдаагийнхан иргэдийг буудсан бол би хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдэж байв. Гэвч эцэст нь цагдаагийн зарим даргыг яллаад өнгөрсөн. Тэднийг ялласан шүүгч нар ч түүнээс хойш тасралтгүй дэвшсээр карьерынхаа оргилд хүрчихээд байгаа юм. Үүнийг “...Шагналаа авсан” хэмээн үздэг.Зарим нь “...Монголын хамгийн том шүүгч болно гэчихсэн тууж яваа” гэж яригдаж байна. Түүнчлэн 2014 онд Ерөнхий прокурор болсон эрхэм энэхүү хэргийг босгож ирээд тухайн үеийн цагдаагийн байгууллагын удирдлагуудыг буруутгаад “хаах” үйл ажиллагааг зохион байгуулсан гэгддэг. Энэ мэтээр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй төстэй буюу хэн нэгэнд бурууг үүрүүлэх байдлаар “...Долдугаар сарын 1”-ний хэргийг хаасан гэгддэг. Тиймээс уг хэргийн жинхэнэ буруутан илрэх цаг нь болсон бололтой. Эх сурвалжийн мэдээллээр, хууль хяналтынхан энэ хэргийг сэргээн шалгаж эхлэхээр болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 74 (7059)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

1 цаг 42 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

1 цаг 45 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

4 цаг 22 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

4 цаг 26 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

9 цаг 56 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

9 цаг 56 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин