Лу.Гантөмөр "Женко"-г түшиж, С.Эрдэнийн АН "жигүүр" болох уу?!

2023-04-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Монголын улс төрийн хоёр том намын нэг АН эвлэж нэгдэх гэж их л юм болж байна. Хоёр сарын өмнө, 2023 оны хоёрдугаар сарын 9-нд Дээд шүүх Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн. Ингэснээр хоёр жил гаруйн хугацаанд дөрөв, таваараа тодроод байсан АН-ын даргын маргаанд цэг тавьсан. Гэвч ингээд дээрдсэнгүй. Гэрчилгээ, тамганы хэрүүлээр үргэлжлэв. Гэрчилгээ хаана байна, тамга тэнд байх зарчимтай. Тиймээс АН-ын шинэ дарга намынхаа гэрчилгээний эрэлд мордсон. Дээд шүүхээр дахин олгуулах гээд бараагүй. Нөгөөдүүл нь "...Хуульд заасан үндэслэлгүй  тул дахин олгохгүй" гэсэн. Тодруулбал, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-нд хуралдаж, уг хүсэлтийг хэлэлцээд, "...Намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй, хаяж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр дахин олгох боломжгүй" гэж шийдвэрлэжээ.

Гэтэл 2023 оны гуравдугаар сарын 28-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хуралдаж “...УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний “...Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” 6030 дугаар бүхий дүгнэлт болон улсын бүртгэгчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд улсын бүртгэлийн хуудсаар тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар дахин олгосон шийдвэрүүдийг хүчингүй болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэгч Ц.Тувааны шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ. Үүнд С.Эрдэнийн талаас "...Ийнхүү гурван жил үргэлжилсэн  АН-ын тамганы маргаан өндөрлөж Х.Баттулга, Ц.Туваан нарт байсан 1117237845 хяналтын дугаар бүхий тамга хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хууль ёсны АН-ын тамга С.Эрдэнэ даргад хадгалагдаж байгаа болохыг баталсан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан байна" гэсэн "тайлбар"-ыг түгээсэн.

Тэгвэл АН байгуулагдсаны 33 жилийн ой, 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд эх сурвалжууд "...Дээд шүүх АН-ын гэрчилгээ дээр намын дарга Лу.Гантөмөрийг бүртгэж албажуулсан бичилт хийлээ" гэсэн гэрчилгээний зурагтай мэдээлэл түгээв. Харин Дээд шүүх "...АН-ын  дарга Лу.Гантөмөрөөс Дээд шүүхэд 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд намынхаа хаягийг өөрчлүүлэх өргөдөл ирүүллээ" гэж мэдээлжээ.

Ийн сүүлийн хоёр сарын хугацаанд АН-тай холбоотой дөрөв, таван асуудал шүүхээр оржээ. Гэлээ гээд АН нэг талдаа гарсангүй. Хэдийгээр Лу.Гантөмөрийг баталгаажуулсан харагдаж байгаа ч тодорхой хугацааны дараа шүүхийн энэ олон шийдвэрүүд хоорондоо зөрчилтэй нь тогтоогдох магадлал өндөр байгаа юм.

Нөгөөтэйгүүр АН дотроо үл ойлголцолтой хэвээр байгаа нь нам байгуулагдсан өдрөө тус тусдаа тэмдэглэн өнгөрүүлснээс харагдав. Намын гишүүдийн дийлэнх нь Лу.Гантөмөрийн АН-д байгаа ч С.Эрдэнийн АН-д энэ намын түүхтэй салшгүй холбоотой олон улстөрч байна. Тэгэхээр АН дахь улс төр цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй байгаа юм. Улс төрийн хүрээнд яригдаж буй мэдээллээр, "...Лу.Гантөмөр гэрчилгээтэй болохын тулд "Баянгол" зочид буудал хавиар нэлээд явсан" гэж байна. Ингэж Х.Баттулгад байсан гэрчилгээ дээр өөрийгөө бичүүлж чадсан бололтой. Хариуд нь АН-ын генсекээр Ч.Өнөрбаярыг биш Х.Баттулгын санал болгосон О.Алтангэрэлийг тавих аж. Ингэхээр тус намын томоохон олон улстөрч Лу.Гантөмөрөөс "жийгдсэн" болж таарч байгаа юм. Энэ мэтээр Лу.Гантөмөр "Женко"-г түшиж, харин С.Эрдэнэ дээр тэндээс эрх ашгаа хангаж чадаагүй хүмүүс төвлөрч, ядаж "жигүүр"-ийн хэмжээнд ажиллах зураг харагдаж байна.

Үнэндээ С.Эрдэнэд том улс төр хийчих томоохон "шахааны барьц" бий. Тэр нь түүнд байгаа тамга, гэрчилгээ, тэр байтугай өөрийг нь АН-ын дарга хэмээж явуулсан сонгуулиудын хүчинтэй эсэхийг яриад эхлэх "мэх" юм. Дээд шүүх Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсний маргааш С.Эрдэнийнхэн энэ талаар дуугарснаа чимээгүй болсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 71 (7056)

 

Жонхуу хулгайчийг зайлуулаачээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2 цаг 30 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2 цаг 33 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

5 цаг 9 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

5 цаг 13 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

10 цаг 43 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

10 цаг 43 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин