УИХ ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

2023-04-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Даваа гариг

10.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

Мягмар гариг

09.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хороо

  1. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

11.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо

  1. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00 цагаас Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

  1. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ны Засгийн газарт чиглэл өгөх тухай 10-р тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай/
  3. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох

14.30 цагаас Төсвийн байнгын хороо

  1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Лхагва гариг

10.00 цагаас Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  2. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн 2022.05.27-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо

  1. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  2. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын хоёр гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.30 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

  1. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын мэдээлэл сонсох

15.30 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох

Пүрэв, баасан гариг

10.00 цагаас УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаан

  1. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  2. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын хоёр гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  4. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн 2022.05.27-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  5. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  6. Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  7. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  8. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  9. Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайлан
  10. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсоно.

Эх сурвалж:www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2 цаг 31 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2 цаг 34 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

5 цаг 11 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

5 цаг 15 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

10 цаг 44 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

10 цаг 44 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин