5 асуулт -10 хариулт

2014-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал ойртож байгаатай холбоотой нам, эвслүүд хөдөлгөөнд ороод байна. УИХ-ын цөөнгүй гишүүн ээлжит бус чууулганыг хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Үүнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Х.Болорчулуун нар ямар байр суурьтай байгааг  тодрууллаа.

 

1.Ээлжит бус чуул­ганыг хуралдуулах шаадлагатай гэж байгаа нам, эвслийн гишүүд цөөнгүй байна. Хуралдах шаардлага байна уу?

2. Хоёр хөршийн айлчлалаас ямар үр дүн гарах бол?

3. БНХАУ-ын даргын айлчлал манай улсад ямар ашиг авчрах бол?

4. Харин ОХУ-ын тухайд?

5. Айчлалын үеэр Монгол Улсын зүгээс юуг анхаарах нь зүйтэй вэ?     

 

Я.Содбаатар: ТӨСВӨӨ ТОДОТГОЁ

Д.ГЭРЭЛ

1.Ээлжит бус чуулганыг хуралдуулах хэд хэдэн зайлшгүй шаардлага үүссэн. Нэгдүгээрт, төсвийн тодотгол хийх ёстой. Эдийн засгийн хямралтай энэ үед төр өөрийгөө танах хэрэгтэй. Ялангуяа захиргааны урсгал зардлыг танах шаард­лагатай. Уг нь захиргааны урсгал зардлыг 20 хувь танаж оруулж ир гээд үүрэг чиглэл өгч, тогтоол ба­тал­сан. Үүнийгээ зургадугаар сарын 1-ний дотор өргөн барих ёстой гэж үүрэгдсэн. Гэтэл энэ тодотголын биелэлтийг харуулсан төсвийн тодотгол өргөн баригдаагүй байгаа. Хоёрдугаарт, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцмээр байна.

2.Үндэсний зөвшил­цөл, ойлголцлын хэм­жээнд хүрэх хэрэгтэй. Түүнийг да­гаж томоохон төсөл хөтөл­бөрүүдээ явуулах учиртай. Хөрөнгө оруулалт эдийн засгийн асуудалд улс төрийн намууд нэгдсэн байр суурьт хүрэх нь чухал байна. ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгчид тэр бүр улс оронд айлчлаад байдаггүй. Бид айлчлалын бэлтгэлээ сайн хангаж чадахгүй бол үр дүн гарахгүй. 

3. Засгийн газар энэ хэвээрээ байсаар хоёр хөршийн айлчлалыг угтвал үр дүн гарахгүй. Харин дотроо бодлого шийдвэрээ ойлгомжтой болгоод хүлээж авч чадвал боломж их бий. Хятадтай дотоод транзитын асуудлаас эхлээд уул уурхай, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах талаар олон жил ярьсан. Дуншиж, хүлээж байгаа гэрээ хэлэлцээрүүд олон бий. Эдгээр асуудлууд урагшлах байх.

4. Монгол Улс ОХУ-тай 2010 он хүртэл Эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөр баталсан. Өнөөг хүртэл энэ хүрээний аж­лууд сайн явж чадаагүй. Төмөр замаа хос төмөр зам болгох, цахилгаанжуулахаас эх­лээд хоёр орны бүс нут­гийн асуудлыг ярьсаар ирсэн. Засгийн газар сайн ажиллаж чадвал улс төр, эдийн засгийн хувьд маш их өөрчлөлт гарна.

5. Хятадтай Эдийн засгийн дунд хугацааны хөтөлбөр баталсан. Үүнд анхаарах нь зөв. Айлчлал амжилттай болвол энэ хүрээний ажлуудад ч ахиц гарна.

 

Х.Болорчулуун: ХАРИЛЦААГАА АНХААРЪЯ

Д.ЦЭЦЭГ

1.Ээлжит бус чуулганаар яг тийм асуудлыг хэлэлцэнэ гэсэн зүйл яригдаагүй байна.

2.Бид нэг хэсэг гуравдагч хөрш гэж их ярьсан. Эдийн засгийн салбарын хувьд хоёр том хөршөө алгасаад гуравдагч хөрштэй харилцана гэдэг хүндрэлтэй. Тиймээс эхлээд хоёр хөрштэйгөө сайн харилцаа тогтоох нь чухал. Тиймээс айлчлалууд үр дүнтэй болох байх гэж харж байна.

3.Манай улс байгалийн баялагаа урд хөрш рүү нийлүүлж байгаа. Гэвч сүүлийн үед баялагаа гаргахын хэрээр алдагдал хүлээх болсон. “Тавантолгой” компани гэхэд өнгөрсөн жил 70 гаруй тэрбумын алдагдал хүлээсэн. Муу гэрээ хийсний улсмаас ийм алдагдалд орж байгаа юм. Тиймээс БНХАУ-ын даргын айлчлалын үеэр энэ талаар анхаарч харилцан ашигтай ашиглах, олборлох асуудлыг хөндөх ёстой.

4.Оросууд монгол­чуудын талаар итгэл найдваргүй, хуурам ханддаг гэсэн ойлголттой болсон байсан. Орос Монголын тэр сайхан харилцааг энэ айлчлалын үеэр сэргээх хэрэгтэй.  Энэ маш чухал юм. Хоёр хөрштэйгөө сайн харилцаа тогтоож чадвал манай улсад хэрэгтэй.Ингэхийн тулд итгэлцэл чухал. Ер нь жижиг ч гэсэн Монгол Улс Швейцарь  шиг бодлого явуулах нь зүйтэй.

5.Манай улсын газар зүйн байрлалын хувьд хоёр хөрштэйгээ найрсаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой. Хоёр хөршийн харилцан туслах гэрээг 1936 онд хийсэн протокол байдаг. Үүнд нөхрийн ёсоор хэрхэн хандаж байсан тухай баримт байдаг. Энэ бүхнийг баримтжуулж ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр танилцуулж харилцаагаа сэргээх хэрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21